Энэтхэг Улс манайхаас хүн, амьтны цус, дархалсан ийлдэс авдаг

2018 оны 12 сарын 17

Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчдийг дэмжих,  хамтын ажиллагааг өргөжүүлэх гүүр болох зорилго бүхий “Энэтхэг улстай хамтран ажиллах бизнесийн боломжууд” сэдэвт уулзалт семинар боллоо.  Монгол, Энэтхэг Улсын харилцаа, хамтын ажиллагаа эрт дээр үеэс улбаатай. Ялангуяа буддын шашинд тулгуурласан хоёр орны харилцаа олон жилийн түүх, уламжлалтай. Орчин цагт хоёр улсын дипломат харилцаа 1955 оноос эхэлсэн байдаг.

Энэтхэг бол том эдийн засагтай улс орнуудаас хурдацтай хөгжиж буй орны нэг. Нэг хүнд ногдох худалдан авах чадвараараа дэлхийд дөрөвт жагсдаг. Монгол Улсын голлох бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, төмөр, алт, ноолуур, хивс зэрэг бүх бүтээгдэхүүнийг Энэтхэг Улс гаднаас импортлож авдаг. Энэтхэгийн энэ том зах зээлийг Монголын бизнесменүүд нээн,  тэдэнтэй хамтран ажиллах боломжууд бий.

Манай улсаас ихэвчлэн самнасан ноолуур, хонины ноос  экспортод гаргаж, цагаан будаа, элсэн чихэр, нийлэг мяндсан болон хөвөн даавуу, эм, эмийн бүтээгдэхүүн, хүн, амьтны цус, цусны фракц, дархалсан ийлдэс, вакцин, токсин, автомашин импортоор авч байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.120.203) 2018 оны 12 сарын 17

hyatad enethegees busad oron nuursnees tatgalzaj bna

0  |  0
зочин(202.179.25.70) 2018 оны 12 сарын 17

хүний цус гаргадаг юм бх даа. биднээс гоё үг хэлж үнэгүй аваад гадагш нь үнэтэй зардаг юм уу, ойлгосонгүй

0  |  0
малчин(103.229.123.30) 2018 оны 12 сарын 17

мал амитаны цус kг ни ямар үнэтэй байдагийн бол..?

0  |  0
Top