НӨАТ: Баримтаа арванхоёрдугаар сарын 22-нд багтаан бүртгүүлээрэй!

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 12 сарын 19

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын урамшууллын 2018 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирол арванхоёрдугаар сарын 23-ны ням гаригт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны арвэннэгдүгээр сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top