Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит хуралдаан боллоо. Хурлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, СТБЗ-ийн ажиллах дүрмийг шинэчлэн батлах тухай, Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны журмын шинэчилсэн төсөл, Зоос банкны жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудлын талаар, Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх тухай, СТБЗ-ийн 2019 оны ээлжит хуралдааны товыг тогтоох тухай асуудлуудыг хэлэлцсэн байна.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу СТБЗ-ийн ажиллах дүрмийг Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал нарын хамтарсан тушаалаар шинэчлэн батлахаар тогтжээ.
Түүнчлэн Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны журмын төсөл болон Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны дэд бүтцийг сайжруулж, шинэ цахим системээр дамжуулан арилжаалах асуудалтай танилцан Зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр дэмжив. СТБЗ-ийн 2019 оны ээлжит хуралдааныг хоёрдугаар сарын 19, тавдугаар сарын 14, есдүгээр сарын 10, арванхоёрдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар урьдчилсан байдлаар товложээ.
Сэтгэгдэл ( 4 )
Zooc banknii ezen Batbayar gegch hariltsagchdiin hohirliig baragduulaagui bhad 3 terbum tugrugiig avaad zugtaassn. Ene mungiig butsaan tuluul. Myanganbayar avsan 60 terbumee tuluh heregtei. Ur baraduulah alba ny Myangaa Batbayar meted hurch chadahgui tav arvan say avsan jiriin irgediig daramtlaad avsandaa.
Zooc banknii ezen Batbayar gegch hariltsagchdiin hohirliig baragduulaagui bhad 3 terbum tugrugiig avaad zugtaassn. Ene mungiig butsaan tuluul. Myanganbayar avsan 60 terbumee tuluh heregtei. Ur baraduulah alba ny Myangaa Batbayar meted hurch chadahgui tav arvan say avsan jiriin irgediig daramtlaad avsandaa.
Анод банкны асуудлыг яриач.С.Баярын ЗГ эрх мэдлээрээ хүч түрж банкыг дампууруулч өчнөөн олон хүн хохироосон доо.Одоо болтол хохирлоо авч чадахгүй бна
Анод банкны жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудлыг яах гэж байна?