“Баян-Алдар” ХК-ийн үнэт цаасны арилжааг түр зогсоон байна. Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар Монголын хөрөнгийн биржийн 3 дугаар ангилалд бүртгэлтэй "Баян-Алдар" ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрчээ. Улмаар Улсын байцаагчийн албан шаардлагаар тус компанийн үнэт цаасны арилжааг энэ сарын 17-ны өдрөөс эхлэн түр зогсоосныг Монголын хөрөнгийн биржээс мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )