Монголын хөрөнгийн бирж зарим компанийн үнэт цаасыг бүртгэлээс хасчээ. Тодруулбал, “Дархан мах экспо” ХК, “Эвлэл” ХК, “Ажлын хувцас” ХК-ууд нь татан буугдсан болох нь баримтаар тогтоогдсон, “АЗЗАН” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, “Бэрэн майнинг” ХК нь үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрч бүртгэснээс хойш зургаан сарын дотор тухайн үнэт цаасыг анхдагч зах зээлд гаргаагүй байх тул бүртгэлээс хассан байна.
"Монголын хөрөнгийн бирж"-ийн Гүйцэтгэх захирлын өчигдөр /2018.12.19/ тушаал гаргаснаар дээрх компаниудыг Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн жагсаалтаас хаслаа.
Сэтгэгдэл ( 0 )