ШУУД| Азийн хөгжлийн банк төслийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 20

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран таван аймгийн төвд цэвэрлэх байгууламж барих, Улаанбаатар хотын гэр хорооллыг орлогод нийцсэн, нүүрсхүчлийн хийн ялгарал багатай эко хороолол болгон хөгжүүлэх, мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд чиглэсэн буцалтгүй тусламжийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа.

Аймгийн төвүүдийн ус хангамж, ариутгах татуурга, авто замын сүлжээний хамрах хүрээг нэмэгдүүлэх, төвлөрсөн дулаан хангамжийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Баруун-Урт, Булган, Чингис, Мандалговь, Мөрөн хотуудад хэрэгжүүлэх 20 сая ам.долларын төсөлд гарын үсэг зурлаа. Нийт 115 мянга орчим иргэн амьдарч буй эдгээр аймгийн төвд дээрх төслийн хүрээнд хоногт 3000 метр.куб бохир ус хүлээн авч, цэвэрлэх хүчин чадалтай шинэ байгууламж бий болгох юм.


Орлогод нийцсэн, эко хороолол барих төслийн хүрээнд олгож буй 53 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нийтийн аж ахуйн үйлчилгээгээр хангагдсан, ногоон байгууламж болон ажлын байрны хүртээмж сайтай, байгаль орчинд ээлтэй 10 мянган айлын орон сууц барих аж. Эдгээр орон сууцны 1500 нь түрээсийн орон сууц байх бол 5500 нь орлогод нийцсэн орон сууц байх аж. Харин үлдсэн 3000 орон сууцыг зах зээлийн үнээр борлуулах юм байна.

Дээрх төслийг Уур амьсгалын ногоон сангийн 50 сая ам.доллар болон Дэвшилтэт технологийн сангийн гурван сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээс олгож буй ажээ.

ШУУД ҮЗЭХ

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.116.177) 2018 оны 12 сарын 28

TZ BARIHAD UDAAN HUGATSAA SHAARDDAGIIG MEDEHGUI HEZEE MODGUI BARIH GEJ BNA GEJ OILGOH YUM AVTOZAMIIG DORHNOO BARICHIHNA HURDNII ZAMIIG BUR CH HURDAN

0  |  0
Top