“Эрдэнэс Тавантолгой”-н IPO ондоо багтана гэх мэдээллийг албаны хүмүүс өгч байсан. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар аравдугаар сард Канадын Торонто хотноо очиж, хөрөнгийн биржийнх нь удирдлагуудтай уулзаж, IPO-той холбоотой асуудлыг ярилцсан. Гэхдээ он дуусахад арав хоногийн л хугацаа үлдсэн тул, ондоо багтахгүй нь тодорхой болж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс өгч буй мэдээллээр олон улсын зах зээлд хувьцаа гаргахтай холбоотой ажлууд үе шаттай хийгдэж байгаа аж.
Олон улсын зах зээл дээр хувьцаа гаргахтай холбоотой асуудлаар 2019 оны хоёрдугаар сард багтаагаад хөрөнгө оруулалтын чиглэлээр дүгнэлт гаргах мэргэжлийн оролцогчид болоод дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэх шаардлагатай оролцогчдыг шалгаруулж дуусах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )