АМГТГ-аас “Доншен газрын тос” компанийн ажлын төлөвлөгөөг баталжээ

2018 оны 12 сарын 21

 

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Доншен газрын тос (Монгол) ХХК манай Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж буй. Тэгвэл Ашигт Малтмал Газрын Тосны Газраас тус компанийн 2019 оны жилийн ажлын төлөвлөгөөг баталжээ.

Талуудын уулзалтанд БНХАУ-ын газрын тосны “Синопек” групийн гадаад хамтын ажиллагааны дарга Кон Зичао, мөн тус улсын газрын тосны “Доншен” групп компанийн дарга Ли Шинь, Доншен газрын тос (Монгол) ХХК-ийн ерөнхий захирал Сун Юнчан болон бусад албаны хүмүүс  ирсэн байна. Улмаар  компанийн 1997 оны БХГ-т талбайд 2018 онд хийж гүйцэтгэсэн ажил, санамж бичгийн хэрэгжилт, мөн тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцээд, 2019 онд хийж гүйцэтгэх хөтөлбөр, санамж бичигт АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат нар холбогдох хэлтэс, мэргэжилтэнүүдийн хамт хоёр талаас баталгаажуулсан байна.


www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top