Төслийг үр дүнтэй болгохын тулд нэг цэгийн үйлчилгээ нээлээ

2018 оны 12 сарын 21

 

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь  Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Нийгмийн түншлэл” төслийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд ААНБ-аас үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш ажиллаж буй өнөөгийн нөхцөл байдлын талаар судалгаа авахад нийт судалгаанд оролцогчдын 79 хувь нь аж ахуй нэгж байгууллага болон Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах хэрэгцээ шаардлага байна. Дадлага сургалтын талаар нэгдсэн мэдээ мэдээлэл сургалт байхгүй  нь ур чадвартай ажилтан бэлтгэхэд сөргөөр нөлөөлж байна гэсэн хариултыг өгчээ.

Тэгвэл энэ  ойлголтын зөрүүг арилгах зорилгоор МҮХАҮТ-ын дэргэд нэг цэгийн үйлчилгээг нээж ажиллуулж эхэллээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top