Санхүүгийн зохицуулах хорооноос Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Увс, Баян-Өлгий болон Ховд аймгуудад “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх аян”-ыг зохион байгуулж байна. Энэхүү аяныг “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр 2016-2021”-ийн хөдөө орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох тэргүүлэх чиглэлийн хүрээнд явуулж байгаа юм. Аянаар орон нутгийн иргэд, ЕБС-ийн сурагчид болон төрийн албан хаагчдад үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын онцлог, эдгээр зах зээлийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж байна. Аяны үйл ажиллагааг Хорооны албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсгүүд дээрх аймгууд дахь Хорооны орон нутгийн төлөөлөгчидтэй хамтран явуулж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )