Кён-Ин эмэгтэйчүүдийн их сургуультай хамтарсан ээлжит сургалт боллоо

2018 оны 12 сарын 24

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлал Политехник Коллеж, БНСУ-ын Кён-Ин Эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран жил бүр сургалт зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ оны сургалт 2018 оны 12 дугаар сарын 17 - 23-нд боллоо.

Кён-Ин эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор багш Ёо Сан Хуа, багш С.Сарангэрэл нар 17 оюутны хамт хүрэлцэн ирж солонгос орны  хэл, соёл, урлаг, к-рор гэсэн дөрвөн чиглэлээр зохион байгуулсан сургалтад ҮУПК-ийн 98 оюутан хамрагдлаа. Сургалтад заасан сэдвээр “Алтан хонх” тэмцээн зохион байгуулж шилдэг оюутан суралцагчдыг шагнаж урамшуулав.

Хаалтын арга хэмжээнд хоёр сургуулийн оюутан суралцагчид урлаг соёлын хамтарсан тоглолтоо толилууллаа.

Уг арга хэмжээ нь оюутан суралцагчдын гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, хоёр орны соёл урлагийг таниулах, нөхөрлөх, бие биенээсээ туршлага солилцох зэрэг чухал ач холбогдолтой болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top