Нүүрсний салбараас арваннэгдүгээр сарын байдлаар татвар хураамж хэлбэрээр төсөвт 845.8 тэрбум төгрөг төвлөрөөд буй. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 11.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Тэгвэл үүнээс нүүрс олборлолт 3.7 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 855.2 тэрбум төгрөгөөр өсчээ.
Арваннэгдүгээр сард 4.1 сая тонн нүүрс экспортлох тооцоолол байсан ч, өмнөд хөршийн хилийн хязгаарлалтаас хамааран 2.5 сая тонн нүүрс экспортод гаргасан байна.
Харин дэлхийн нүүрсний олборлолт, хэрэглээний талаарх мэдээллийг “Эгүлэ капитал” судалгааны төвийн дараах мэдээллээс харна уу.
Сэтгэгдэл ( 1 )
Таван толгой, Гашуун сухайтын төмөр замыг л төлөвлөгөөнийхээ дагуу хугацаанд нь хэрэгжүүлэхэд Засгийн газар хөрөнгө санхүүгийн асуудал зэргийг эртнээс базаах нь чухал. Дараачийн асуудал нүүрсийг угааж цэвэршүүлэн экспортлох ажлыг яаравчлах хэрэгтэй. Тулгамдсан энэ 2 асуудлаа УУХҮЯ,СЯ анхаарах нь чухал байна.