Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл оны эхний 11 сарын байдлаар 14,1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2,3 их наяд төгрөгөөр буюу 19,5 хувиар өслөө. Үүнд, Уул уурхайн олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 10,2 их наяд төгрөгт хүрч 18,3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд уул уурхайн олборлох салбар 72,3 хувийг эзэлж байна. Мөн оны эхний 11 сарын байдлаар 44,4 сая тонн нүүрс, 1,203.1 мянган тонн зэсийн баяжмал, 19,2 тонн алт, 4,9 мянган тонн молибдений баяжмал, 3,2 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 67,9 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 77,8 мянган тонн цайрын баяжмал, 5.8 сая баррель газрын тос, 13 мянган тонн катодын зэс тус тус үйлдвэрлэжээ.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )