Үнэт цаасны анхдагч зах зээлд ШИНЭ ЖУРАМ мөрдөгдөж эхэллээ

2018 оны 12 сарын 25

 

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор шинэчлэн батлагдсан “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ыг энэ сарын 24-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороо батламжлав. Тэгснээр  журмыг албан ёсоор мөрдөж эхэллээ.

Энэхүү шинэчлэн батлагдсан журам нь хөрөнгө оруулагчдаас захиалга хүлээн авах арга тус бүрийн онцлогийг харгалзан үнэ тогтоох, хуваарилалт хийх зарчмыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлсний зэрэгцээ бусад журмуудтай давхацсан зохицуулалтуудыг хасч, практик хэрэглээнд нийцүүлэх өөрчлөлтүүдийг оруулжээ.

 Тухайлбал, тухайн нийтэд санал болгож буй үнэт цаасны 50 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчид хуваарилах эрхийг андеррайтерт олгох, тогтоосон үнийн аргын үед харилцагчийн захиалгыг нэг үнийн түвшинд хүлээн авч, хуваарилалтыг зөвхөн хувь тэнцүүлэх аргаар хийж, жижиг хөрөнгө оруулагчдыг дэмжих, дуудлага худалдааны үед захиалга бүртгэх хугацааг уртасгах зэрэг нэмэлт өөрчлөлтүүд үүнд багтжээ.

Шинэ журамтай энд дарж танилцана уу.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top