”Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн хувьцааны ханш уналаа

2018 оны 12 сарын 26

Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар /2018.12.25/ I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 418,042,618 төгрөгийн үнийн дүн бүхий 706,038 ширхэг хувьцаа арилжигдлаа. Үүнээс 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

 "Мик Холдинг" ХК болон "Ремикон" ХК -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК болон "Хөвсгөл Алтан Дуулга" ХК -ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top