Засгийн газар: Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2019 оны хувь хэмжээг батална

2018 оны 12 сарын 26

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.12.26/ өглөө 08.00 цагт эхэллээ.

Хуралдаанаар яг одоо эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж байна. Энэ оны эхний 12 сард 37 мянган тн мах экспортлосноос 32 мянган тн нь адууны мах байжээ. Мах, махан бүтээгдэхүүний экспортоос манай улс 115 сая долларын орлого олжээ. Мах, махан бүтээгдэхүүний экспортын зах зээлийн хувьд БНХАУ, ОХУ, Иран, Вьетнам, Казакстан, Япон, Малайз улсууд байна.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх бусад асуудал:

  • Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • 2019 онд худалдан авах бараа ажил, үйлчилгээний жагсаалт батлах тухай
  • Орон сууц хувьчлах тухай
  • Хөрөнгө гаргах тухай
  • Журам батлах тухай
  • Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
  • Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журам батлах тухай
  • Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн систем, техник технологи, программ хангамжийн ерөнхий шаардлага батлах тухай
  • Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм батлах тухай
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам батлах тухай
  • Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай /Улсын Их Хурлын тогтоолын төсөл/
  • Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай
  • Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай
  • Конвенц батлах тухай /Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази, Номхон далайн бүс нутгийн конвенц/
  • Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлах тухай
  • Гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2019 оны хувь хэмжээг батлах тухай
  • Монгол Улсын Шадар сайдын гадаад томилолтын талаар
  • Зам, тээврийн хөгжлийн сайдын гадаад томилолтын талаар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top