Цөөн нэр төрлийн экспортын түүхий эдээс орлого хүлээдэг манай тухайд төмрийн хүдэр чухал түүхий эд. Энэ оны 11 сарын байдлаар 3.2 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлээд байна. Манай улс дэлхийн нийт нөөцийн ойролцоогоор 0.6 хувь буюу 985 сая тонн бүхий төмрийн хүдрийн нөөцтэй гэх мэдээлэл бий. Хайгуулын үйл ажиллагаатай холбоотойгоор нөөцийн хэмжээ нэмэгдэх магадлал өндөр.
28-60 хувийн дундаж агуулгатай 46 орд бүртгэгдсэнээс 50 сая тонноос дээш нөөцтэй ордуудад Төмөртэй, Баянгол, Цахиурт-Овоо, Таяннуур, Эрээн, Дарцагтын төмрийн хүдрийн ордууд багтсан байдаг.
2014-2030 оны хооронд 281 сая тонн төмөр үйлдвэрлэнэ гэсэн тооцоо бий. Монгол Улсын төмрийн хүдрийн ордын төмрийн агууламж 30-35 хувь байгаа нь ган үйлдвэрлэлийн хайлуулах зууханд шаардагдах бүтээгдэхүүнийг 62 хувь хүртэл чанартай болгоход харьцангуй энгийн, эдийн засгийн хувьд хэмнэлттэй болгож буй аж. Энэ нь геополитикийн хувьд чухал ач холбогдолтой хөрөнгө гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хятадын төмрийн уурхайнууд төмрийн хамгийн анхаарал татсан ордуудыг шавхан ашиглаж байгаа нь тус улсын төмрийн хүдрийн чанарыг сүүлийн жилүүдэд бууруулсан. Тиймээс Монгол Улсын төмрийн ордууд Хятадын боомтоос хол орших бүс нутгийн төмрийн хүдрийн үйлдвэрүүдийг хангах боломжууд нээгдсэн дүр зургууд харагддаг юм.
Сэтгэгдэл ( 0 )