Банк хоорондын валют арилжааны цахим талбарыг шинэчлэв

2018 оны 12 сарын 27

Монголбанкнаас валютын захын дэд бүтцийг сайжруулах, хүртээмж, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Блүүмберг терминалийн “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг 2017 оны дөрөвдүгээр сард нэвтрүүлсэн. Монголбанкны зүгээс банк хоорондын валют арилжааны цахим талбарыг дотоодын нөөцөд тулгуурлан хөгжүүлж, өмнөх талбарыг сайжруулсан бөгөөд шинэ цахим талбарыг 2018 оны арванхоёрдугаар сарын 21-нээс ашиглаж эхлээд байна. Шинэчилсэн хувилбарыг ашиглаж эхэлснээр үйл ажиллагааны эрсдэлийг бууруулж, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэн дотоодын валют арилжааны захын хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэж Төв банкны зүгээс мэдэгдэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би Монгол(124.158.74.120) 2018 оны 12 сарын 27

Юунаас болж өрийн дарамт үүсээд байгааг мэдэхгүй хүн одоо алга болсон шүү дээ та нарын жилийн 24%-аар хэд дахин нэмж авч байгаа асуудал чинь жинхэнэ мөнгө хүүлэлт болоод байгаа. Хугацаа богиносоно гэдэг 3-4 сая төгрөг л авна гэсэн үг энүүгээр юу авах вэ луйварчидаа… ТА НАР баялаг бүтээгчид биш мөнгө хүүлэгч болж хувираад байгаагаа одоо болтол мэдэхгүй байна гэж байхгүй сул орж ирж байгаа иргэдийн ариун цагаан хөдөлмөрийн үр шимийг хэд нугалаад нэмж шаардаад авч байдаг бирд болсон УЛС БОЛ БАНКныхан

0  |  0
Top