Төсвийн орлогод том нөлөөтэй экспортын бараа бол зэс. Манай улсын зэсийн таамаг нөөц 90-ээд сая тонн бөгөөд нөөцөөрөө дэлхийд 12 дугаарт орж буй. Монголын дотоодын зэсийн эрэлтийг барилга, дэд бүтцийн салбар бүрдүүлж ирсэн. Эдийн засаг өсөлттэй байсан 2011 онд 400 тонн, 2016 онд 200 тонн зэс дотооддоо хэрэглэжээ. Эдийн засгийн өсөлтийн удаашрал, барилгын салбарын зогсонги байдлаас болж дотоод эрэлт буурсан байдаг.
Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэдээллээр ойрын жилүүдэд Монголын дотоодын зэс, зэс бүтээгдэхүүний эрэлт харьцангуй тогтвортой 100 гаруй тонн байх төлөвтэй байгаа аж.
Дэлхийн зэсийн хэрэглээний тухайд сүүлийн 50 жилд гурав дахин өсчээ. Хятадын аж үйлдвэржилт, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж, барилгын салбарын өргөжилт зэрэгтэй холбоотой зэсийн хэрэглээ өсчээ. Дэлхийн зэсийн хэрэглээний 50 хувийг Хятад, 8 хувийг Америк, 4 хувийг Япон улс тус тус бүрдүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )