Монголын хөрөнгийн биржийн /2018.12.27/ арилжаагаар I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 389,894,845 төгрөгийн үнийн дүн бүхий 773,791 ширхэг хувьцаа арилжигдлаа. 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч гурван хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хасу-Мандал" ХК болон "Уб-Бүк" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын Гол" ХК болон "Монгол Шуудан" ХК -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 30 ширхэг үнэт цаасыг 3,060,000 төгрөгөөр арилжаалагдсан байна
Энэ өдөр "TOP 20" индекс 0.16 хувиар буурч 20225.11 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2 их наяд 401 тэрбум 347 сая төгрөг боллоо гэж МХБ-ээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )