Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал ирэх жил ашиглалтад орно. Энэ хүрээнд тус онгоцны буудлын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор 600 айлын орон сууц барих хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Өнөөдөр энэ асуудлыг Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцуулга хийлээ. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 600 айлын орон сууцыг барьж 2022 он гэхэд бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгааг тэрээр хэлээд уг хөтөлбөр хэрэгжснээр замын ачаалал буурахаас гадна ажилчдын цаг хугацааг хэмнэх, нийгмийн баталгааг хангах зэрэг олон давуу талтай гэдгийг онцоллоо.
Уг хөтөлбөрийг ИНЕГ-ын жилийн давсан орлогоор санхүүжүүлэн барих боломжтой юм. Тус барилга нь Дундговь аймаг руу явах чиглэлийн зам дагуу буюу шинэ нисэх онгоцны буудлын зүүн хойно баригдахаар зураг төсөл хийгдэж байгаа бөгөөд орон сууцыг дагаад сургууль, цэцэрлэг зэрэг бүтээн байгуулалт хийгдэх юм. Цаашлаад уг хөтөлбөрийн хүрээнд 600, 800 айлын орон сууц баригдаж шинэ нисэх онгоцны буудлыг дагасан дагуул хот байгуулагдан, хөгжих боломжтой гэдгийг онцоллоо.
Уг орон сууцыг Нийслэл хотын хэсэгчилсэн төлөвлөлттэй уялдуулан шийдэх нь зүйтэй гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар онцлоод барилгын зураг төсөл болон хэрэгжих байдлыг 2019 оны хавар эхлүүлж 2020 оны намар бүрэн дууссан байхаар төлөвлөн ажиллахыг үүрэгдлээ. Мөн үндэсний олон ААН-үүдийг хамруулан бүтээн байгуулалтыг гүйцэтгүүлэн ажиллуулж, богино хугацаанд ашиглалтанд оруулах нь зүйтэй гэдгийг зөвлөлийн хуралдаанаар шийдлвэрлэлээ. Мөн тус орон сууцыг худалдаж авах албан хаагчид бүх банкны зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзлээ.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам
Сэтгэгдэл ( 10 )
Эерэг талаас нь хараач ээ. Дандаа муу муухайгаар бодож байхын. Бүх юмыг ждү-тэй холбохоо болио
Өмнө шаадаг хуулиинхныг яаж ч болно аан арыг нь даа: чадахгүй шүү аан
Дундаас нь юм шаах гэж байж шоронд оровоо айн бүх юм чангарч байгааг мэдэж ав.
buudal ni oroh geed bsag oron stuuts ni 2022 ond ashiglaltand orno geed baidag manai ulsiin bodlogo tulublult er ni haana baidag ym bol ????
Содбаатар огцорохоосоо өмнө том төсөл хамж аваад зайлах нь, шуналын тулам, ЖДҮ-чин
Женкогийн Майдарт улсын мөнгө оруулах нь уу?
Тэнд маш их газар зарагдаж бгаа шүү.манан их буудаг газар дээр нь айлын утаа буувал жинхэнэ хөшигийн хөндий бно шүү
ЖДҮ