Монголын хөрөнгийн биржийн /2018.12.28/ арилжаагаар I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 520,623,019 төгрөгийн үнийн дүн бүхий 956,936 ширхэг хувьцаа арилжлаа. Үүнээс есөн хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч, хоёр хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. "Хай Би Ойл" ХК болон "Мик Холдинг" ХК -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ар Баянхангай" ХК болон "Эрдэнэт Авто Зам" ХК -ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 400 ширхэг үнэт цаасыг 41,160,000 төгрөгөөр арилжаалагдсан байна. "TOP 20" индекс 2.09 хувиар өсч 20646.96 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2 их наяд 428 тэрбум 110 сая төгрөг болжээ.
Сэтгэгдэл ( 0 )