Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим Хүчний Хөгжлийн Төв, “УБЦТС” ТӨХК-ийн холбогдох хүмүүс гэр хорооллын цахилгааны шугам сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нэмэгдүүлж 41964 айл өрхийг 4.0кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх барилга угсралтын ажлын II үе шаттай танилцлаа.
Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлж, гэр хорооллын айл өрхийг 4.0 кВт /кило-ватт/ хүчин чадалтай цахилгаан халаагуураар халаахтехникийн боломжийг бүрдүүлэхажлыг хоёр үе шаттай хийж гүйцэтгэсэн.
“Нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлж 4 кВт /кило-ватт/ чадалтай цахилгаан халаагуураар айл өрхийг халаах техникийн боломжийг бүрдүүлэх ажил” БАГЦ-5-ын гүйцэтгэгчээр “Эрчим Өгий” ХХК шалгаран Эрчим хүчний яам, Эрчим Хүчний Хөгжлийн Төвтэй 2018 оны 6 дугаар сарын 31-ны өдөр гэрээ байгуулан барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багц 24 ажлын хүрээнд баригдсан КТПН-5427 дэд өртөөтэй танилцах, барилга угсралтын ажлын талаар гүйцэтгэгч компани мэдээлэл, танилцуулга хийсэн юм.
Барилга угсралтын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 11, 28 дугаар хорооны 11 байршилд шинээр 400 кВА-ийн /кило-вольт-ампер/ 5 ком дэд станц суурилуулсан, 250 кВА чадалтай 2 агаарын дэд станцыг 400 кВА чадалтай болгож хүчин чадлыг нэмэгдүүлсэн. 13149 метр 0.4 кВ-ын /кило-вольт/ агаарын шугам, 700 метр 10 кВ-ын кабель шугам, 25401 метр айл өрхийн оруулгын кабель татаж тус 2 хорооны нийт 858 айл өрхийг 4 кВт-ын чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлээд байна.
Эх сурвалж: Эрчим хүчний яам
Сэтгэгдэл ( 0 )