Банкны салбарын ГОЛ үзүүлэлтүүд

2018 оны 12 сарын 29

 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв Банкуудын өрсөлдөөний тоймыг гаргасан байна. Банкны салбарын гол үзүүлэлтүүд ямар байгааг хүргэе.

Нийт актив = 31 их наяд төгрөг

Банкны салбарын нийт актив энэ оны гуравдугаар  улиралд 31 их наяд төгрөг болж өмнөх улирлаас 0,8 их наяд төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2,9 их наяд төгрөгөөр өслөө.

Ашиг = 42,2 тэрбум төгрөг

Банкуудын өөрийн хөрөнгө гуравдугаар улирлын байдлаар 3,1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0,03 их наяд төгрөгөөр буурчээ. Харин банкны салбарын ашиг  42.2 тэрбумтөгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийн ашгаас 5 дахин бага байна.

Банкны нөөц = 3,1 их наяд төгрөг

Банкны нөөц  гуравдугаар улирлын байдлаар 3087 тэрбум төгрөгт хүрч өмнөх улирлаас 189 тэрбум төгрөгөөр буюу 6,5 хувиар өсчээ.

Чанаргүй зээл 8,8 хувь

Нийт дотоодын зээл тогтмол өссөөр гуравдугаар  улирлын байдлаар 15,3 их наяд төгрөгт хүрээд байна. Харин чанаргүй зээлийн хэмжээ өндөр түвшинд хэвээр байна. 2018 оны гуравдугаар  улирлын байдлаар нийт чанаргүй зээл 1,35 их наяд төгрөг буюу нийт зээлийн 8,8 хувийг эзэлж байна.

Ипотек = 4,33 их наяд төгрөг

Ипотекийн зээлийн үлдэгдэл 2018 оны гуравдугаар улирлын байдлаар 4,35 их наяд төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад ердөө 3,4 хувиар өссөн байна.

 

1 ам.доллар =2503 төгрөг,  1 юань = 365 төгрөг

Монголбанкнаас зарласан ханшийн сарын дундаж хөдөлгөөнөөр 2018 оны есдүгээр  сарын дундаж Ам.доллар-ын ханш 2503 төгрөг, юанийн ханш 365 төгрөг  байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад Ам.долларын ханш 49 төгрөгөөр  өссөн, юанийн ханш 8 төгрөгөөр унасан үзүүлэлт юм.

Харилцах+Хадгаламж=15,9 их наяд төгрөг

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар банкны салбарын нийт хадгаламжийн хэмжээ 11,1 их наяд төгрөг, харилцах 4,8 их наяд төгрөг байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хадгаламж 20,4%-иар, харилцах 23,2%-иар өссөн байна.

Пассив = 27,9 их наяд төгрөг

Гуравдугаар  улирлын байдлаар банкны салбарын нийт пассив 27,9 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11,9 хувиар өсчээ.

 www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(167.114.233.244) 2018 оны 12 сарын 30

ЛУЙВРЫН КАПИТАЛ БАНКНЫГ ДАМПУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ!!

0  |  0
Top