“Стартап Маркетинг Спэйс” төвийн 2018 оны онцлох 5 үйл явдал

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 31

 

Монголын гарааны бизнес, энтрепренёршипийн тоглогчдын нэг “Стартап Маркетинг Спэйс” хамтын оффисын хамт олон 2018 онд хийж бүтээсэн, ололт амжилтаа харилцагч, хамтран ажиллагч, хэрэглэгчиддээ танилцуулж байна. “Be like a bee” буюу “Зөгий шиг бай” уриатай бүтээлч, эрч хүчтэй залуус маань нийт 179 арга хэмжээ (эвент) зохион байгуулж 19362 хүнд оролцуулсан байна. Үүнээс Энтрепренёр, стартап чиглэлийн 33 эвент, төв дээр байршдаг гишүүдээ хөгжүүлэх, дэмжих 30 эвент, Харилцагч байгууллагын 110 эвент, Хамтарсан, ивээн тэтгэж оролцсон 6 эвентийг тус тус амжилттай зохион байгуулжээ. Эдгээр арга хэмжээнүүдээс дараах 5 арга хэмжээг онцлон танилцуулж байна.

1. Дэлхийн 65 гаруй улсад гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор зохион байгуулагддаг “Seedstars World” уралдааны  Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр “Стартап Маркетинг Спэйс” төв сонгогдож “Seedstars Ulaanbaatar 2018” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Энэхүү уралдаан Монголд үйл ажиллагаагаа явуулж буй 40 гаруй гарааны компани бүртгүүлсэнээс шилдэг 9 бизнесийг сонгон хооронд нь өрсөлдүүлсэн. Эдгээр компаниас ERXES INC баг шалгарч эх орноо төлөөлөн “Seedstars World” уралдааны бүсийн болон, дэлхийн хэмжээний уулзалтанд оролцож хөрөнгө оруулагчдад төслөө танилцуулах эрхтэй болсон. https://www.facebook.com/events/581428125572689/


2. Гарааны бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулах, сурталчилах, хотын төвийн завгүй, оффис ажилтай иргэдэд баярын бэлгээ цуглуулах боломжийг олгох зорилгоор 15 гарааны бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр  “Стартап мини экспо” арга хэмжээг зохион байгуулж 2,8 сая төгрөгийн борлуулалт хийсэн. https://www.facebook.com/events/206130623276363/


3. Их дээд сургуульд энтрепренёр соёлыг түгээх, оюутан залуус сурaхын хажуугаар гарааны бизнес эрхлэх боломжийг олгох зорилгоор Этүгэн их сургуультай хамтран “Этүгэн энтрепренёр” хөтөлбөрийг 2 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. 2018 оны хичээлийн жилд  5 удаагийн элсэлтээр 234 оюутныг сургалтанд хамруулан 8 гарааны бизнест 12,000,000 төгрөгийн гарааны санжүүжилтыг олгоод байна. https://www.facebook.com/etugen.entrepreneur/


4. Unread.Today сайтын зүгээс анх удаа Улаанбаатар хотын хамгийн таатай оффисуудыг бүтэн сарын турш 2000 гаруй уншигчид, 120 гаруй хамтрагч байгууллагаасаа ажлын орчны тохижилт, байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт гэсэн гурван гол шалгуураар авсан судалгаан дээр үндэслэн шалгаруулсан. Ажилтнууд хийгээд харилцагчдаа хүндэлсэн ажлын орчныг бүрдүүлэхээр сэтгэл зүтгэл, хөрөнгө мөнгөө харамгүй зориулсан байгууллагуудыг олж алдаршуулах энэхүү шалгаруулалтанд “Стартап Маркетинг Спэйс” төв Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хамтын оффисууд дундаасаа анх удаагаа шалгаран орлоо. http://www.unread.today/Posts/post/1476, http://www.unread.today/posts/post/1475


5. Хөдөлмөрийн насны 15-34 настай залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний энтрепренёр сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор ХНХЯамнаас “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийн хөтөлбөр”-ийг улс орон даяар зохион байгуулахаар болсон. Энэхүү арга хэмжээний зохион байгуулах эрхийг авч нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Дорнод, Дундговь, Орхон аймагт тус хөтөлбөрийг хэрэгжүүлэн 28 гарааны бизнест 280,000,000 сая төгрөгний санхүүжилт олгосон.


Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт эрчтэй хөгжиж буй хамтын оффис (coworking space)-ийн анхдагчдийн нэг “Стартап Маркетинг Спэйс” төвийн хамт олон 2019 онд гишүүдийн бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд бодиттой дэмжлэг үзүүлэх, орон нутагт салбар байгуулах, олон улсад өрсөлдөх гарааны компанийг гаргах зэрэг томоохон зорилтуудыг зорилгоо болгон ажиллаж байна. Шинэ санаа, бүтээлч байдлаа хөгжүүлж, танилын хүрээгээ тэлэхийг хүссэн хүн бүхнийг ая тухтай ажиллах орчин, найрсаг хамт олонтой  “Стартап Маркетинг Спэйс” хүлээж байна.


Top