Архи, тамхины татвар төсөвт 394.5 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 02

 

Архи, тамхины Онцгой албан татвар /ОАТ/ 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс тус тус 10 хувиар нэмэгдсэн. Тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс архины ОАТ 5 хувь, тамхины ОАТ 5 хувиар нэмэгдэнэ. Мөн 2020 онд тус бүр 5 хувиар татвар нь нэмэгдэх юм. 2018 онд архи, тамхины ОАТ-аар төсөвт 292.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн бол 2019 онд өнгөрсөн оны төлөвлөсөн хэмжээнээс 34.8 хувийн өсөлттэй буюу 394.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх зорилттой байна.

Дашрамд, Онцгой албан татвар ногдох бараа, үйл ажиллагааны тухай мэдээлэл

  • Бүх төрлийн согтууруулах ундаа

  • Бүх төрлийн тамхи

  • Автобензин, дизелийн түлш

  • Суудлын автомашин

  • Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн биет нэгж, тус үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР ногдуулна гэж хуульчилсан байдаг.

Онцгой албан татвар ногдуулах биет нэгжийн мэдээлэл

  • Бүх төрлийн согтууруулах ундаа - 1 литр

  • Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи - 100 ширхэг

  • Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи - 1 килограмм

  • Автобензин, дизелийн түлш - 1 тонн

  • Суудлын автомашин - 1 ширхэг 

Онцгой албан татварын тухай хуулиас архи, тамхинд ногдуулах татвартай холбоотой заалт

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж борлуулсан архи, дарсанд онцгой албан татвар ногдуулахдаа уг согтууруулах ундаанд ногдох спиртэд төлсөн онцгой албан татварыг /Монгол Улсын нутаг дэвсгэрт хүнсний зориулалтаар үйлдвэрлэсэн спиртийг борлуулахад худалдан авагчид нэгдсэн дугаар бүхий баримт өгөх бөгөөд түүний загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална/ гэсэн заалтыг үндэслэн хасч тооцно.

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн янжуур тамхинд онцгой албан татвар ногдуулахдаа уг тамхийг үйлдвэрлэхэд түүхий эдийн зориулалтаар импортолсон задгай тамхинд ногдуулсан онцгой албан татварыг хасч тооцно гэж тус тус заасан байдаг.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорноговийн иргэн(202.179.31.92) 2019 оны 01 сарын 02

НДШ ийн татвар нэмэгдсэн байна. Нөгөө татвар нэмэхгүй гэсэн МАНынхан хаана байнаа. Ардынхаа эсрэг байсан Ардын нам зайлаасаа

0  |  0
баабар(182.160.37.24) 2019 оны 01 сарын 02

хадгаламжийн хүүний татвараа болиочээ. ард түмний дургүйцэл их байна.

0  |  0
Top