Автомашины импортын өсөлт гадаад худалдааны ашгийг буурууллаа

2019 оны 01 сарын 02

 

2018 оны эхний 3 улирлын импортын нийт хэмжээ 2017 оны жилийн нийлбэр дүнтэй тэнцүү гараад байна. Энэ нь  төлбөрийн тэнцэл, тэр дундаа урсгал дансны алдагдлыг өсгөх гол хүчин зүйл болов. Өнгөрсөн онтой харьцуулахад урсгал дансны алдагдал 2 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Хэдийгээр импортын хэмжээ мэдэгдэхүйц өссөн ч, гадаад худалдааны тэнцэл 109 сая ам.долларын ашигтай гараад буй. Импортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд болох шатахууны импортын үнийн дүн 1 дүгээр  улиралтай харьцуулахад 67 хувиар, суудлын автомашины импорт 61 хувиар өссөн нь өмнөх улиралтай харьцуулахад гадаад худалдааны ашиг буурахад нөлөөллөө. Өмнөх улиралтай харьцуулахад экспортын хэмжээ 19 хувиар буурсан нь нүүрсний экспортын бууралттай холбоотой юм.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.0.140) 2019 оны 01 сарын 02

Япон олонгосн хучин машин оруулж ирэхээ зогсооё. Нутаг маань хаягдал хогн цэг болохнээ. Нийтийн тээврээ шинэ автобус, таксигаар шинэчилж, үйлчилгээг эрс сайжруулахад асуудал шийдэгдэнэ шүү

0  |  0
Top