Манай улс Умард, Өмнөд Солонгосын боомтуудыг ашиглан гуравдагч зах зээлд хүрнэ

2019 оны 01 сарын 02

 

БНСУ, БНАСАУ хоёр улс 70 жилийн дараа төмөр замаар дахин холбогдож, анхны галт тэрэг аялсан нь түүхэн үйл явдал боллоо гэж талууд үзэж байна. Манай улсаас  Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар  БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн сайд Ким Хюнмигийн урилгаар БНСУ-д айлчлал хийж, БНСУ, БНАСАУ-ыг төмөр замаар холбох, галт тэрэгний хөдөлгөөний нээлтийн ёслолын ажиллагаанд оролцов. Уг үйл явдал нь Умард Солонгосоор дамжин Өмнөд Солонгос руу төмөр замын тээвэрлэлт эхлүүлэх, Өмнөд Солонгосоос Европ руу тээвэрлэлт хийх асар том боломжийг нээж өгч байгаа бөгөөд Ази-Европ чиглэлийн нэг том коридор болох боломжтой гэж талууд онцлон тэмдэглэж байна. Монгол Улсын хувьд ч Умард болон Өмнөд Солонгос улсад өөрийн улсын уул уурхайн бараа бүтээгдэхүүнээ хуурай газраар экспортлох, Умард, Өмнөд Солонгосын далайн боомтуудыг ашиглан гуравдагч улсуудад гаргах том боломж, шинэ гарц бий болж байна.

Монгол Улс, БНСУ агаарын тээвэр, далайн тээврээр харилцдаг байсан бол одоо төмөр замаар дамжин холбогдох боломж нээгдэж буйд баяртай байгаагаа айлчлалын үеэр Я.Содбаатар сайд илэрхийлээд, хоёр талын зам, тээврийн салбарын хөгжлийг улам өргөжүүлэн ажиллах болно гэдгийг  онцолсон байна.

Мөн агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, нислэгийн тоог нэмэгдүүлэх, улмаар нислэгийн тийзийн үнэ бууруулах, өрсөлдөөнийг хангах  чиглэлд хамтран ажиллахаар тохиролцож, ойрын үед агаарын харилцааны асуудлаар хэлэлцээ хийхээр тохиролцжээ. БНСУ-ын талаас  Монгол Улсад ухаалаг тээврийн систем нэвтрүүлэх, замын хөдөлгөөний нэгдсэн төвийн үйл ажиллагааг сайжруулах, Тээврийн ухаалаг хяналтын систем нэвтрүүлэх, авто замын төлбөр хураах цахим системийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдэв.  Айчлалын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар БНСУ-ын Төмөр замын сүлжээний удирдах газрын ТУЗ-ын дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Ким Сангюнтай уулзалт хийж, хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

БНСУ-ын Засгийн газар Транскореа төмөр замын сүлжээ байгуулах бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг сүлжээ нь Трансхятадын төмөр зам болон Транссибирийн төмөр замын сүлжээтэй холбогдох ажлууд явагдаж байгаа юм байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(103.57.95.172) 2019 оны 01 сарын 03

Orosiin hulmastai sigma battulga bugsiigni doloogch hulk bosoogoor ni huhdug amistad mongol utsiig mini suidelj guitslee

0  |  0
Эрдэнэ(103.57.95.172) 2019 оны 01 сарын 03

Transsibiria ni hamgiin hereggui

0  |  0
zochin(59.153.112.192) 2019 оны 01 сарын 02

ene bux muu muuxai g zasaxiin told unuudur erunxiilugchiin zasaglal darui togtoox xeregeti gexdee X battulga bish shuu, end daranguila totoxgui satsializmiin yueiig daranguilal geed baix shig baina ter yue uur arga zam unexeer baqigaagui yum esve xujaad orox baisan yum uu odoo 2 nam dagasa mafi buleglel bolson baina odoo 21 onii xuvisgal xeregtei

0  |  0
zochin(59.153.112.192) 2019 оны 01 сарын 02

ardchilal nereer negendee baatar uguud l 90iteed ond Mongol uls tertei tergui zax zeeld orox baisan yum oroxgui geed xaachix yum negendee ulsiin baatar uguud l odoo mongoliig xar ne g negendee ataarxsan xen nqddas iluu garax geed baina geed uxchixgeed l uuruu buruu zuil xiichixeed l uuriiguu zuvtguud l nuguuduxuu zagnaad l estoi uxwj baival taarsan yalzar cj muudaad xuurendee umxiir ch baival taarsan amitan bolson bina ux yumiig ungu munguur xarna tegeed uursduu xulxiduulna estoi uxer mongol gedeg chin n baix daa

0  |  0
zochin(59.153.112.192) 2019 оны 01 сарын 02

ene uxer mongolchuud chin bur soliorio yu xajuud tianjind xujaa nar boomtii ni unegui ugchixuud baixad teriigee ashiglaj chadaxgui baij ard tumnii tolgoig erguulexee bol.odoo turiin alba turliin alba bolson ni medegedej baina shuu 90 ied onii ued neg turiin alba xaagch ni orosuudad ochij vizte bolgoj uguuu ch gej guisaar baigaad vizgui baisniig viz tei bolgoj baisan tiim tsus ni oirtson dund surguulid 99 n nogoon teg baisan amitniig l tur av ch baigaagiin gamshig ni ter baixgui yu ter mundag ardchilal ayriad baisan bizdaa nar Choibalsan Tsedenbalaas doloon dor uls orniig min bolgoson baina.

0  |  0
Зочин(66.181.179.108) 2019 оны 01 сарын 02

Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэдэг .

0  |  0
Top