Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дүн 6.5 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.4 хувиар өслөө. Ингэснээр орлогын төлөвлөгөө 19.1 хувиар давж биелэв. Үүнээс НӨАТ-ын орлого 430 тэрбум төгрөгөөр, орлогын албан татвар 360 тэрбум төгрөгөөр давж биелсэн нь төсвийн орлого бүрдүүлэлтэд голлох нөлөөг үзүүлэв. Харин нийт зарлагыг 6.3 их наяд төгрөгт буюу өсөлтийг 8.7 хувьд хязгаарласнаар нэгдсэн төсвийн тэнцэл 242 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Нийт зарлага өссөн үзүүлэлттэй байгаа ч, нийт төсвийн 80 хувийг зарцуулж 1.6 их наяд төгрөгийг хэмнэсэн үзүүлэлттэй гарлаа. Төсвийн гол хэмнэлт нь хөрөнгийн зардал буюу тодруулбал шинээр барихаар төлөвлөсөн барилга байгууламжийн зардлаас 900 тэрбумыг хэмнэсэн нь голлон нөлөөлсөн байна.
2018 оны хувьд төсвийн нийт зарлагын 92 хувийг татварын орлогоор санхүүжүүлж чадсан байна. 2016 болон 2017 оны мөн үед дээрх үзүүлэлт харгалзан 58 хувь болон 76 хувь байснаас үзэхэд 2018 оны төсвийн зарцуулалтыг харьцангуй эрүүл, сахилга баттай байна гэж Банкны салбарын мэргэжлийн холбооны судалгаанд дурдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )