Монгол Улсын Эрдэнэсийн сангийн эд зүйлст анх удаа олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэж, сан хөмрөгөө түүхийн хосгүй үнэт олдворуудаар баяжуулсан нь Төв банкны онцлох үйл явдлуудын нэг юм. Тодруулбал, Эрдэнэсийн санд хадгалагдаж буй Богд хаан болоод Дондогдулам хатны эдэлж, хэрэглэж байсан түүхийн хосгүй үнэт эд зүйлс болон бусад үзмэрт анх удаа олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэсний үр дүнд Эрдэнэсийн сангийн үнэлгээ нэг их наяд төгрөг хүрч, сан хөмрөгийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилт баталгаажив. Эрдэнэсийн сан нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгаас олдсон Монгол Улсын хосгүй үнэт зүйлд бүртгэгдсэн Хүннүгийн үеийн 78 ширхэг эд зүйл, түүнчлэн ур хийцийн хувьд дахин давтагдашгүй үзмэрүүдээр сан хөмрөгөө баяжуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )