Хувьцааны дансаа нээлгээгүй 1 сая 457 мянган иргэнд хэрэгтэй мэдээлэл!

2019 оны 01 сарын 07

Найман жил улс төрийн сэдэв байж ирсэн  “1072 хувьцаа” хэзээ жинхэнэ утгаараа эдийн засгийн үр ашиг дагуулах вэ гэдэг асуулт энэ онд ч анхаарал татсан асуудлуудын эхэнд байх нь тодорхой. “Эрдэнэс Тавантолгой- 1072 хувьцаа” мэдээллийн төвөөс өгч буй мэдээллээр 1072 хувьцаа эргэлтэнд орох болоогүй гэж байгаа юм.

 

Ирэх хоёрдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдах бөгөөд эхлээд гадаадад хөрөнгө босгох зорилгоор IPO гаргана гэсэн мэдээллийг өгч байна. Тодруулбал, гадаадын биржид IPO гаргасны дараа хувьцаагаа дотоодод амилуулна гэсэн дараалал яригдаж байна. Тавантолгой ордыг том зургаар нь эргэлтэд оруулахын тулд дэд бүтцийн төслүүдээ урагшлуулах ёстой. Тэгэхийн тулд мөнгө хэрэгтэй учир эхлээд гадаад зах зээлд хувьцаагаа гаргаж, мөнгө татах нь чухал гэж үзэж буй аж.

 

"Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 тэрбум ширхэг хувьцааны 85.2 хувь нь төрийн мэдлийнх, 14.5 хувь нь 2 511 000 иргэн тус бүрт хуваарилсан 1072 хувьцаа. Харин 486 аж ахуйн нэгжид 0.05 хувь нь оногдож байна. 1072 хувьцаа иргэдэд хуваарилагдсанаас хойш улстөрийн угшилтай дөрвөн  шийдвэр гарсан. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс нэг сая төгрөг олгож, хувьцааг нь худалдаж авсан. Мөн төрөөс оюутны сургалтын төлбөрт нэг сая төгрөг олгож, хувьцааг нь авсан. Сүүлийнх нь сонгуулийн өмнө засгаас иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авсан явдал юм. Ингээд харахаар 1072 хувьцаа бодит утгаараа эдийн засгийн эргэлтэд ороогүй өдийг хүрсэн нь ойлгогдоно.

 

Хувьцаа хуваарилагдсанаас хойш буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн хүүхдүүд хувьцаа эзэмшихгүй байгаа. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг энэ талаар хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэ асуудлыг шийдсэн байдаг. Тухайн үед УИХ, Засгийн газраас тогтоол гараад, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа өгөөгүй. Одоо Монгол Улс 3.3 сая хүн амтай. 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох нь Засгийн газрын эрхийн асуудал. Засгийн газрын, тэр дундаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баримталж байгаа зарчим бол 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох асуудлыг Засгийн газар анхаарч, УИХ-ын түвшинд шийдэх юм билээ. Энэ асуудал удахгүй шийдэгдэх байх гэж бодож байна” гэж буй.

 

Мөн тэрбээр иргэн бүрт НООГДОЛ АШИГ тараах тухай ярьж, хүн бүрийг өөрт ойр байрлах үнэт цаасны компани дээр очиж ДАНСАА НЭЭЛГЭХ-ийг зөвлөж буй нь анхаарал татаж байгаа юм. Дэс дарааллын хувьд компани IPO гаргаж, дотоод гадаадын хөрөнгийн захаас мөнгө босгож, үйл ажиллагаа ашигтай гарсны дараа 1072 хувьцааны НООГДОЛ АШИГ гэх сэдэв яригдах ёстой. Үүнд мэдээж хугацаа шаардлагатай.

 

Хэрэв IPO гаргах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг засгаас өгсөн чиглэлийг ажил хэрэг болгож, Нью-Иорк болон Хонгконгийн хөрөнгийн биржээр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг арилжаалах эсэхийг бүрэн тодорхой болгочихвол, нэг өөр хэрэг л дээ.

 

1 сая 54 мянга гаруй иргэн дансаа нээлгэжээ  

 

1072 хувьцаа нь регистрийн дугаараар нь бүртгэлтэй байгаа иргэдийг хувьцааны дансаа нээлгэхийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас уриалж буй. “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд 2 сая 511 мянган иргэн, 486 аж ахуйн нэгжийг балансдаа бүртгэж, “1072 хувьцаа мэдээллийн төв” байгуулж, 9 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт ажиллажээ. Монголын хөрөнгийн биржийн мэдээллээр 2018 оны эхний хагас жилд сард дунджаар 5000-6000 хувьцааны данс нээгдсэн бол наймдугаар сард 8902, есдүгээр сард 24 682 данс тус тус нээгдсэн гэх мэдээлэл өгч байсан.


  • Тэгвэл 2018 оны сүүлийн байдлаар 1 сая 54 мянга гаруй хүн дансаа нээлгэсэн гэх мэдээллийг “1072 хувьцаа мэдээллийн төв”-өөс өгч байна. Тэгэхээр хувьцааны дансаа нээлгээгүй 1 сая 457 мянган иргэн байна гэсэн үг.

 

Хувьцааны дансаа нээлгэж амжаагүй байгаа иргэдэд хэрэгцээтэй мэдээллийг хүргэе.



 

НЭГДҮГЭЭР АЛХАМ


Иргэн та хамгийн эхлээд хувьцааны мэдээллээ шалгах хэрэгтэй. Таны нэр дээр хэд хэчнээн хувьцаа байна вэ гэдгийг мэдэхийн тулд www.schcd.mn сайтад хандан регистрийн дугаараа оруулснаар хувьцааны тоо болон данстай эсэхийг тодорхойлох мэдээллүүд гарч ирнэ. Хэрэв онлайнаар шалгах боломжгүй бол энгийн утасны тарифтай 1800 1072 дугаарын утсаар лавлаж тодруулаарай. Мөн 158989 дугаарт өөрийн регистрийн дугаараа латин үсгээр илгээснээр хувьцааны мэдээллээ авч болох юм.

 

ХОЁРДУГААР АЛХАМ


Иргэн та өөрийнхөө нэр дээр хувьцаа байгаа хувьцаанаас цаашдаа үр ашиг хүртэхийн тулд хувьцааны дансаа нээлгэх хэрэгтэй юм. Үүний тулд брокер, дилерийн компани сонгох хэрэгтэй. Монголын хөрөнгийн биржийн /МХБ/ www.mse.mn сайтад хандан МХБ-д бүртгэлтэй, албан ёсны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй брокерийн компаниудаас сонгоно. www.mse.mn/mn/brokers/78 линкээр ороход дараах 50 үнэт цаасны компани гарч ирж байна. Эдгээр компаниудаас сонголтоо хийгээрэй.

 

ГУРАВДУГААР АЛХАМ


Үнэт цаасны компаниудаас сонголтоо хийсэн бол Хувьцааны дансаа нээлгэх хэрэгтэй болж байна. Хувьцааны дансаа нээлгэхэд насанд хүрсэн иргэнээс Иргэний үнэмлэх, данс нээсний хураамж 5000 мянган төгрөг шаардагдах бол насанд хүрээгүй хүүхдээс Төрсний гэрчилгээ, мөн 5000 төгрөг шаардагдана. Сонгосон брокерийн компани руу холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.



 

ОРОН НУТГИЙН ИРГЭД ДАНСАА ХААНА ХАНДАЖ НЭЭЛГЭХ ВЭ?


Орон нутгийн иргэд 1072 хувьцааны дансаа нээлгэхдээ хаана хандах вэ гэдэг талаар тодорхой мэдээлэлгүй байгаа нь ажиглагдаж буй. Тиймээс 21 аймагт уг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй үнэт цаасны компаниудын жагсаалт, холбогдох утасны дугаарыг хүргэж байна.


  • Архангай - "Гүүдсек ҮЦК" утас 8095 6484

  • Баян-Өлгий - "Таван Богд ҮЦК" утас 9908 9224

  • Баянхонгор - "Гүүдсек ҮЦК" утас 8096 6484

  • Булган - "Булган Брокер ҮЦК" утас 9919 5114

  • Говь-Алтай - "Гүүдсек ҮЦК" утас 8097 6484

  • Дархан-Уул - "Би Ди Сек" утас 9408 2846, 7037 9007, "Дархан Брокер" утас 9910 3719

  • Дорнод - "Монсек" утас 9504 0777

  • Дундговь - "Санар" утас 9909 8709

  • Завхан - "Гүүдсек ҮЦК" утас 8060 6484

  • Орхон - "Би Ди Сек" утас 9907 2846

  • Өвөрхангай - "Гүүдсек ҮЦК" утас 8098 6484

  • Өмнөговь - Нэйшнл Секюритис ҮЦК" утас 8903 2443, "Батс ҮЦК" утас 9911 8082

  • Сүхбаатар - "Монсек" утас 9011 0504 9504 0777

  • Сэлэнгэ - "Масдак" утас 9988 1008

  • Увс - "Тулгат Чандмань Баян" утас 9945 9044

  • Ховд - "Бумбат-Алтай" утас 7043 2166, 9996 8989

  • Хөвсгөл - "Гүүдсек ҮЦК" утас 8054 6484

  • Хэнтий - "Өндөрхаан Инвест" утас 9889 8481, 9818 4359

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Азамат(202.126.89.39) 2019 оны 01 сарын 28

насбарса хүний хувьцааг ях бол

0  |  0
Ulziitsetseg(202.9.43.80) 2019 оны 01 сарын 17

Gadaadad bga urged yag ve mongoldoo dansgui bol yah ve end bga geriinheniihee dansiig dawhat burtguulj boloh uu

0  |  0
o.urjinsuren(66.181.161.47) 2019 оны 01 сарын 15

1 say tog ausan owutan tetgeriinhen hogjliin berhsheeltei urged dans neelgmeer bna ogson say togrogoo neriin dans neegeed daraa n suutgaj bolmoor wm. ter humuus mash iheer hohiroh bolj bna uuniig zasgiin gasar shiidej ogoh heregtei gej bodoj bna

1  |  0
иргэн(103.26.193.10) 2019 оны 01 сарын 12

данс нээлгэхгүйээ данс нээлгэж эх орон үр хойчоо бодохгүйгээр хар амин хувиа хичээгчидэд зарсанаас байлгаж байгаад үхүүлчүүл эх орон минь үлдэж үр хүүхдүүдэд минь үлдэн за юу

0  |  0
Aa aa(182.210.43.59) 2019 оны 01 сарын 12

Ogson um bhgui sur badruulad bhin Irgen burtee dood tal n 5sayaas deesh togrog ogoh hemjeeni baigaliin bayalagiig gargaj zarj urj bn Ogvol hurdan ogooch hudlaa sensaatslaad bhin

2  |  0
Dagii(202.126.89.72) 2020 оны 01 сарын 13

Gadaadad bga hun yaj neelgeh we

4  |  1
Төмөр(139.5.219.169) 2019 оны 01 сарын 08

Сэлэнгэ аймагт тогтвортой данс нээж байгаа байгууллага алга энэ талаар арга хэмжээ авна уу

0  |  0
Тунгалаг(78.181.119.250) 2019 оны 01 сарын 08

Гадаадад байгаа хүн яаж данс нээлгэх вэ. Боломжтой юу?

0  |  0
Алтанцэцэг(103.57.95.74) 2019 оны 01 сарын 09

Гадаадад сурч буй хүүхэд, залуус яаж бүртгүүлэх вэ?

1  |  0
egii(66.181.161.81) 2019 оны 01 сарын 07

onoos omno dans neelgehed 5000 gej bsan oni daraa dans neelgeh geed ocihod 7500bolson gesen ene ymar uchirtai yum be.

0  |  0
Гантөмөр(202.126.89.45) 2019 оны 01 сарын 07

Хувьцааны данс нээлгэх газар байхгүйн хаана нээлгэх үү говь сүмбэр аймагт данс нээж байгаа газар байхгүй бна одоогоор

0  |  0
Баатарсайхан(150.129.142.146) 2019 оны 01 сарын 28

15 тэр бум ширхэг хувьцаатай компани гэж одоо л мэдлээ. Өө за за сайн ажилласан хувьцаа тараах болсон тэр жилдээ Хэрэв 15 тэр бум төгрөг ноогдол ашигт хуваарилна гэвэл нэг хувьцаанд 1 төгрөгний ашиг ирэх юм байна. 1072 хувьцаандаа 1072 төгрөг авах юм байна. Баяжих юм байна даа. Баярлалаа.

0  |  4
Брокерын компан ЛУЙВ(192.82.65.56) 2019 оны 01 сарын 12

Брокерын Компанид Данс нээх нь буруу!!! ҮЦТХТ-д байгаа танын данс НАЙДВАРТАЙ. Та харин Брокерын КОМПАНИД данс нээх шаардлага ОГТ БАЙХГҮЙ!! Брокерын компанид данс нээх нь ЛУЙВАР шүү!!

4  |  0
ЛУЙВАРЧИДАА БУЗАР АЖ(192.82.65.56) 2019 оны 01 сарын 12

ЛУЙВАРЧИДАА БУЗАР АЖИЛЛАГААГАА ЗОГСООН УУУ!!! 1072 хувьцаанд таньд ямар ч өөр данс хэрэггүй!!! Брокерын компанид данс нээлгэх шаардлга байхгүй!! Наад луйвархцид чинь 5000 төгрөгөөр данс нээлгэж мөнгийг чинь СААХ бас хувьцааг чинь өөрсдийн компаниаар дамжуулан луйвардах л санаатай байна. Өөр зүйл байхгүй!!

6  |  0
Irgen(66.181.160.131) 2019 оны 01 сарын 12

Heden boroker kompani.dans neelgeh nereer irgen burees 5000 tugrug awch ard iregdiin halaasruu garaa durj baigaal zuil uniig oilgohgui bainuu.3.000.000 ×5000= ?

6  |  0
Зочин(103.212.117.44) 2019 оны 01 сарын 08

Өгөх юмуу 2.3жилийн өмнө л дансаа нэлгэрэ гд шавдуулж бгаад 5000 бүртгэсэн тэр нь блохо бгаад дахиад 5000 бүртгүлэдл өнөө маргаашгүй өгөх болсон яасан басел сураг г үй

2  |  0
Erdenes tavan tolgoi(49.0.147.33) 2019 оны 01 сарын 08

Noogdol ashig oni suuleer taraana gej dans neelgeed bsan taraasan ym alga ene sda nar zaraad bga nuursni mongiin haasha oruulchihdag gichi nar be erdenes tavan tolgoid shalgalt oruulj ajil hiij chaddag humuus ni ajliin ogoh heregtei

1  |  1
МОНГОЛ(202.179.25.191) 2019 оны 01 сарын 08

ТЭР ҮЕД ТӨРСӨН БАЙСАН ИРГЭН БА ААН\ 486\ ЯАГААД ДАВУУ ЭРХ ЭДЛЭХ ЁСТОЙ ЮМ БЭ? 2012 ОНООС ХОЙШ ТӨРСӨН ХҮҮХДҮҮДЭД ӨГӨХ НЬ ЗҮЙТЭЙ МӨН 486-ААС ХОЙШ ТӨРСӨН ААН-ДЭД Ч ГЭСЭН ХУВЬЦАА ХУВИАРЛАХ УУ? ЭРХ МЭДЭЛ МЭДЭЭЛЛИЙН ДАВУУ ЭРХЭЭРЭЭ ААН-ДЭЭ ХУВЬЦАА ДАВХАР АВЧ БАЙГААГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ.ИРГЭН ГЭЭД 1072 ХУВЬЦАА АВЧИХААД БАС ААН-ЭЭРЭЭ ХЭДИЙГ АВЧ БАЙГАА ЮМ БЭ?ШУДАРГА БУС БАЙНА.ТЭР ҮЕД БАЙГААГҮЙ ААН-Н ХОХЬ НЬ УУМӨН ТӨРӨӨГҮЙ БАЙСАН ИРГЭДИЙН ХОХЬ НЬ УУ?

5  |  1
Top