Г.Занданшатар: Асгатын ордыг эргэлтэд оруулах ажлыг эхлүүлж чадахгүй бол өргөдлөө өгцгөө

Админ | Zindaa.mn
2019 оны 01 сарын 07

Засгийн газраас өнөөдөр /2019.01.07/ Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлж, цагаан сараас өмнө эргэлтэд оруулах ажлыг эхлүүлэх үүрэг өглөө.

 

Ирэх лхагва гарагт болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ тухай албажуулж, Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанид шилжүүлэх аж. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар дөнгөж сая холбогдох газруудад үүрэг болголоо.

 

Тэрбээр “Ирэх лхагва гарагт Засгийн газар хэд хэдэн асуудлыг шийднэ. Хамгийн эхэнд Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлнэ. “Монголросцветмет” ХХК-ийн Б.Мөнхбат захирал Асгатын мөнгөний ордыг шилжүүлэх бэлтгэл ажлыг ханга. Хууль, эрх зүйн зохицуулалтад ямар нэгэн асуудал байхгүй. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ямар ч ажил хийгдээгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, орд газрыг тогтоосон байдаг. Өнөөдөр үүнийг ард түмний өмч хэлбэрээр ашиглах хэрэгтэй, шаардлагатай. Тиймээс “Эрдэнэс Монгол”-ыннхон гурван сая гаруй иргэний өмч гэж үзэн, цаашид ажиллах ёстой. Ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар энэ бүхнийг хэлэлцэнэ. Бүх бэлтгэлийг хангасан байх ёстой” гэв.

 

Түүнчлэн Асгатын ордыг сарын хугацаанд эргэлтэд оруулах ажлыг эхлүүлэх үүргийг давхар өглөө. Хэрэв эргэлтэд оруулах ажлыг эхлүүлж чадахгүй бол “Эрдэнэс Монгол”-ын удирдлагуудыг албан тушаалаа хүлээлгэж өгөөрэй гэдгийг ч анхаарууллаа.

 

Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Та бүхэн гурван сая гаруй хүнээ төлөөлж ажиллах хэрэгтэй. Тиймээс нэг сарын дотор Асгатын мөнгөний ордыг эргэлтэд оруулах шаардлагатай. Мөн Салхитын мөнгөний ордыг ашиглах, эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг ч ханга. Үр өгөөжийг нь ард түмэнд хүртээх хэрэгтэй байна. Цагаан сараас өмнө эдгээр ордыг эргэлтэд оруулах, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө Засгийн газрын хуралдаанд танилцуулахгүй бол та бүхэн өргөдлөө өгөх хэрэгтэй. Зөндөө харлаа” хэмээлээ.

 

Б.ЭРХЭС

Сэтгэгдэл ( 53 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.38) 2019 оны 01 сарын 17

Асгатын мөнгөний орд гэж байдаг. Мөнгөний илэрц, нөөц сайтай байх. Гэхдээ мөнгө гэдэг үнэгүй. Алтнаас 1000 дахин хямдхан. Тэгээд энэ орд газар ашиглалтын маш хүнд нөхцөлтэй. Шилдэг технологиор олборлож байж зардлаа нөхөх тухай яриа гарах байх. Энхбаярын алдарт их өрийн асуудал төлөгдөөгүй гэх хувилбараар дахин сөхөгдсөн бөгөөд тухайн үед засгийн тэргүүн Медведев энэ тухай шууд сануулж хатуу болзол тавьж байсан нь бидний ядмаг оюун санаанаас арчигдсан ч архивт үлджээ. Тэд хэрвээ Асгатын мөнгөний ордыг 30 жилийн туршид Монголын тал нэг ч доллар авахгүйгээр ашиглуулбал их өрийг төлбөнд тооцох бол

0  |  0
Зочин(202.55.188.38) 2019 оны 01 сарын 17

Ззззз, энэ тэнэг гөлгийг хар даа. Энэ одоо өөрийгөө хэн гээд бодчоо вэ? Асгатын мөнгөний ордыг Монголчууд тэр дундаа Хүрэлсүхийн барлагууд арай ч нэг ашиглаж чадахгүй ээ. Ойрын 20 жилдээ шүү. Хужаа нар нэг магадгүй. Бид 50 жилийн дараа өөрсдөө зүтгэвэл яах нь бас л бүрхэг.

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2019 оны 01 сарын 17

gazar eh-ee shuljj moljihiin toloo ulairsan araatnuud,ehnii uhsanaa duusgaagui,onovchtoi ashig oloogui,chyazga zarailj gadniihand zolmuulleed suuj baij,daraagiinh ruugaa araa shudee havirzgaagaad dairaad bn

0  |  0
Зочин(112.72.15.78) 2019 оны 01 сарын 17

Энэ шадар сайд гэж бас нэг дүнхүү гар байнаа. Өмчлөлийн асуудлыг бүрэн шийдтэл хөдлөхгүй наад асуудаөл чинь Төр юмаа мэдээд авч болно. Гэхдээ ашиглах эрх нь ард иргэдэд байгаа учраас ашиглуулсан биш үү. Төр ачааллаа даахгүй байж хэнээрхдэгээ боль . Ганцхан татвараа дутуу төлж байгаа бол түүндээрээ Засгийн газар өөрөө ажиилах хэрэгтэй

0  |  0
Зочинсайн(202.126.89.247) 2019 оны 02 сарын 11

Ажил хий гэхээр өөдөөс нь бид чадахгүй Монгол барахгүй гэж ярьдаг хулгайч нар одоо болимоор юмаа

1  |  0
Zochin (66.181.161.84) 2019 оны 01 сарын 16

Ajilaa hiij chadahgvi bol ajillaj chaddagtan ni uguh ni zvitei

0  |  0
3(209.167.52.34) 2019 оны 01 сарын 16

Odbayar metiin humuus ene udirdlagad yu hiij bgaa yumbee, ene chin yamar ch chadvargui, jinhene mergejliin con shdee, ochson gazar bolgonihoo ajlig samardag garshde, iim yumnuudaar udirduulahaar yaj yavahavdee

0  |  0
Ard(202.126.88.41) 2019 оны 01 сарын 14

Ene harin yumaa medehgui teg inge gehiin. MAHAH-giin esreg uls turiig demjij baigaa ch helj baigaa ug, hiij baigaa ajil ch hetsuu bn daa. Nalaihiin zamiig 11 sard duusga gedeg luuluu.

0  |  0
Зочин(66.181.186.73) 2019 оны 01 сарын 14

Уул -геологийн их хүнд нөхцөлд байршдаг энэ том ордыг Цагаан сараас өмнө буюу 10 аадхан хоногт багтаан эргэлтэнд оруулна гэв үү эсвэл буруу сонсов уу ? ”Эргэлтэнд оруулна” гэдэг чинь олборлолт хийн хүдрээ баяжуулан экспортлохыг хэлдэг юм Манай дарга-удирдагчидын ухаан санаа хэвийн л байдаг байгаа даа Бурхаан !

0  |  0
иргэн(202.126.89.1) 2019 оны 01 сарын 11

УНЭН МЭДРЭЛ ГАРУУД ЮМ АА. САРЫН ДОТОР ЭРГЭЛТЭНД ОРУУЛ ГЭХ..... ЯАЖ УЛС УДИРДАН ГЭЖ СУУДАГ ТЭНЭГУУД ВЭ?

0  |  0
Зочин(66.181.161.120) 2019 оны 01 сарын 10

Зөв зөв

0  |  0
уурхай(66.181.190.238) 2019 оны 01 сарын 18

Энэ чинь Таван толгойн нүүрсийг ухаж ачаад хил хүртэл тээвэрлэхтэй адилгүй зүйл. Манайханд Асгатын ордыг өөрсдөө бие дааж ашиглах, хүдэр баяжуулах мэдлэг туршлага одоогоор алга байгаа. Асгатыг Оросуудын гарт өгөх гэж яарч байхаар уулыг нь ухаж төнхөлгүй байлгаж байсан нь дээр.

1  |  0
zochin(66.181.191.104) 2019 оны 01 сарын 08

gazariin xevliin bayalag ard tumnii umch undsen xuulind zaasan baigaa ene gazar nutgiig xunnu sunnugiin ues tsusaaraa xamgaalj arvijuulj irsen yum odoo xeden luivarchid zax zeel gej yariad tur avaad yavuulj chadaxhui gej monholchuudiin tolgoig erguulexee boli hujaa chili norvegi kazakstan bugd turiin umchit companuud bugd Kongong,Toronto Londond xuvitsaa gargasan amjilttai yavj baigaa xarin ias doosgui xuviig ard tumend xuvitsaagaar ugux xeregtei,

0  |  0
МАЯГМАРДОРЖ(202.9.44.61) 2019 оны 01 сарын 08

БАРИЛГИЙН ЦЭРЭГ БАЙГАА БИЛҮҮ,,, ЦЭРЭГ ОРУУЛАХГҮЙ БОЛ ХҮН ТОЛДОХГҮЙ ЭЭ,,САЙН ТЕХНИКЭЭР ХАНГАЖ ЦЭРЭГ ,,,ХОРИГДОЛУУДЫГ ЗҮГЭЭР ХООЛЛОЖ БАЙХААР УУЛЫН АЖИЛД ОРУУЛЖ АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ

0  |  0
Барьцаж байна(45.76.121.252) 2019 оны 01 сарын 08

Шинэ нисэх буудлаа оруулж чадахгүй хэвтэж БИД нарыг гоочлохоо боль

0  |  0
irgen(66.181.180.203) 2019 оны 01 сарын 08

Ene uul uurhain said ni haichchihaad hereg erhleh gazrin darga yu hamaagui hiigeed yawdag bolson yum be. neg udur shal ugaachihsan yuvjbbaih yum bh vii

1  |  0
Zm(66.181.177.136) 2019 оны 01 сарын 08

Zuwuu ,монголчууд гэхээрээ л тийм удаан баых ёстой биш

0  |  0
м(45.117.32.3) 2019 оны 01 сарын 08

шал тэнэг юм ярьж шоудах юм.чадахгүйг нь мэдэж байж иэнгэтэх юм

1  |  1
Kkk(202.9.43.240) 2019 оны 01 сарын 07

Songuuli boltol barag bvh ordoo avaad Dubai shig bayan ard tvmen zeelgui bayan nolgood ogchih tegvel shvtiii Bataa..Svheee. Z.shataraaa

1  |  0
zochin(66.181.191.104) 2019 оны 01 сарын 09

ergeltend oruulj xuvii ni ard tumend xuvitsaagaar ug tur bol luivarchin tur tatvaraa l av

1  |  0
bat(59.153.112.212) 2019 оны 01 сарын 07

zuitei uraa

0  |  0
Иргэн(66.181.160.114) 2019 оны 01 сарын 08

Хувийн өмчийг төр аваад сайн болохуу энэ хувийн өмч дээдлэх нийгмийн чинь зарчимтай хэр тохирох вэ сэтгэлийн ххөрлөөр шийдэж болж байна уу

4  |  2
zochin.(64.119.17.225) 2019 оны 01 сарын 07

yag.zuv.iiml.shuurhai.ajillah.yostoi.demjij.bna.saihan.medee.bna.shuu

2  |  0
Лайк(209.95.56.51) 2019 оны 01 сарын 07

Одоо энэ төр цэвэрших шатандаа орж байна ард түмнээ боддог ард түмнийхээ төлөө дугардаг, монголынхоо язгуур эрх ашгийн төлөө явддаг улс төрчид ялгарч гарч ирэх цаг нь болсоон.

1  |  0
зочин(202.55.188.41) 2019 оны 01 сарын 08

Уул уурхайн ТҮЙ ч байхгүй, Оюутны холбоонд л байсан мэдлэг, мэргэжилгүй дарга нарыг солиочээ, тэд үхснээ удирдаж чадхынбэээээ.

5  |  1
ӨБ(103.9.90.98) 2019 оны 01 сарын 08

АМЖИЛТ . МАШ ЗӨВ. 28 ЖИЛ МАНАН ӨӨРСДИЙГӨӨ БОДСОН. ОДОО АРД ТҮМНИЙГ БОЛОХ УЦАГ БОЛСООН. НААД РАД ТҮМЭН ЧИНЬ 28 ЖИЛ ТЭВЧСЭН ШҮҮ

3  |  0
БИ(103.9.90.98) 2019 оны 01 сарын 08

ЦАГААН САРААС ӨМНӨ ”ЦАГААН СУВАРГЫГ”............ ЭРДЭНЭТИЙН 49 ХУВЬ...... 30 ЛУЙВАРЧИН ГЭР БҮЛИЙН ЗАВШСАН БҮХ ОРДЫГ ТӨР Р ЭЗЭМШИЛДЭЭ АВЧ АРД ИРГЭДЭД ХУВЦЬАА ТАРААХ ЗАМААР ӨРӨӨ ЦАЙРУУЛААЧ .........

3  |  0
БИ(103.9.90.98) 2019 оны 01 сарын 07

МАШ ЗӨВ . ТӨР БҮХ ОРДУУДЫГ АВАХ ЁСТОЙ. ЛУЙВАРЧДАД ӨГЧ ЧАДСАН БОЛ АВЧ ЧАДАХ ЁСТОЙ

2  |  0
БИ(103.9.90.98) 2019 оны 01 сарын 07

ОДОО ЦАГААН СУВАРГА БОЛОН ЛУЙВАРЧИН 30 ГЭР БҮЛИЙН ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА БҮХ ОРДУУД БОЛОН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ТӨР 100 ХУВЬ МЭДЭЛЭД АВЧ ИРГЭДЭД ХУВЬЦАА ХЭЛБЭРЭЭР ЭЗЭМШҮҮЛЭН НОГДОЛ АШИГ ХҮРТЭЭХ ЦАГ БОЛСОН. 28 ЖИЛ АРД ТҮМНИЙ ХАМАГ БАЯЛАГИЙГ ЦӨӨН ТООНЫ НОХОД ЗЗАВШЖЭЭ.

2  |  0
Chajidmaa(103.26.195.180) 2019 оны 01 сарын 08

Зүйтэй. Ингэж л улс , ард иргэд өрнөөс гарна . Шанданшатар танд баярлалаа.

1  |  0
нуягаа(66.181.161.20) 2019 оны 01 сарын 07

маш зөв

1  |  0
эн(66.181.160.169) 2019 оны 01 сарын 07

Амжилт

1  |  0
123(112.72.11.105) 2019 оны 01 сарын 07

Бушуу туулай борвио баастчихгүй л байгаасай

0  |  0
zochin (182.160.33.80) 2019 оны 01 сарын 07

sain baina shuude. bvgd tus tusdaa orduud shde. holij hutgaj anduurad bh yum bhgui bh

0  |  0
Зочин(66.181.187.181) 2019 оны 01 сарын 07

Шал хоёр өөр орд газрыг хольж хутгаад бичээд байх юм аа сэтгүүлч ээ. Анхаараач ээ!!!

0  |  3
Ү(59.153.115.11) 2019 оны 01 сарын 07

Яг зөв ингэж бж ард иргэдээ ажилтай болгоё тэгвэл цөөн тоогоор ч гэсэн ядуурлаас гарч гадаадад харласан олон залуус эргэж ирнэ амжилт

0  |  0
Зочин(66.181.161.52) 2019 оны 01 сарын 07

Уг нь ард түмэн төрд төлөөлөл болгож сонгосон биз дээ.Утаа ядуурлаас салах арга бол амархан байх бус уу.Хуулиас давсан хулгайч нарын сүлжээг тас цохих

0  |  1
1(202.126.89.152) 2019 оны 01 сарын 07

Ийм л байх хэрэгтэй зөв ш дээ Монголын ард түмэн одоо та нарыг дэмжиж байна Монголын төр одоо зөв голдрилдоо орж ажиллаж эхэлж байна Одоо дараагийн ордууд Мак ын ордууд

0  |  0
зочин(64.119.17.191) 2019 оны 01 сарын 07

сайн байна өшөө цаана нь төмриин ордууд хөтөлиин цемент цагаан суврага гээд явж өгнө дөө шагшаал хиивэл очино шүү цаг нараа хэлээрэй

0  |  0
Зочин(66.181.160.68) 2019 оны 01 сарын 07

Маш зөв зүйтэй шийдвэр.Одоо л Улс маань төртэй гэдгээ харуулж байна.

0  |  0
Зочин(66.181.178.168) 2019 оны 01 сарын 07

Салхит байлгүй дээ

0  |  0
Зочин (66.181.177.215) 2019 оны 01 сарын 07

Одоо л тёртэй хуультай монгол улс шиг ажиллаж эхэллээ Амжилт хусье

1  |  0
бат (103.9.89.202) 2019 оны 01 сарын 07

маш зөв. бид зөндөө харлаа

2  |  0
Top