Засгийн газраас өнөөдөр /2019.01.07/ Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлж, цагаан сараас өмнө эргэлтэд оруулах үүрэг өглөө. Ирэх лхагва гарагт болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ тухай албажуулж, Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанид шилжүүлэх аж. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар холбогдох газруудад үүрэг болголоо. Засгийн газрын өгсөн үүрэгтэй холбогдуулан “Монголросцветмет” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбатаас дараах асуултад хариулт авлаа.
-Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Эм Жи Эл” төрийн өмчит компанид шилжүүлэхээр боллоо. Энэ нь хуульд хэр нийцэж байгаа вэ?
-Асгатын мөнгөний орд 100 хувь төрийн өмчид байгаа. Тийм учраас хууль эрх зүйн хувьд асуудал үүсэхгүй. “Монголросцветмет” ХХК-ийн зүгээс тодорхой хэмжээний зардал гаргасан. Үүнийг нөхөн олговроор олгоно гэсэн.
-Асгатын ордод оруулсан хөрөнгө оруулалтын мэдээллийг дэлгэрэнгүй өгөхгүй юу?
-Тэнд хийсэн хайгуулын ажлын л хөрөнгө яригдана. Түүнээс том хэмжээний хөрөнгө байхгүй.
-Асгатын мөнгөний ордыг нэг сарын хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг өглөө. Энэ хугацаанд амжих уу?
-“Монголросцветмет” ХХК-ийн хувьд нэг сарын хугацаанд хийх зүйлсээ хангалттай амжуулна. Цаашид “Эрдэнэс Монгол” компани ажлаа хийгээд явах болно. “Монголросцветмет” ХХК-ийн хувьд хангалттай хугацаа.
-“Монголросцветмет” ХХК дөрвөн хайгуулын лицензтэй. Үүний нөхөн олговорт хэдэн төгрөг яригдах вэ?
-“Монголросцветмет” ХХК 1993 оноос хойш Асгатын мөнгөний ордыг хөдөлгөх оролдлогыг гурван удаа хийсэн. Улс төр болон бусад хүчин зүйлээс болж зогссон байдаг. Хамгийн сүүлд 2006 онд Оросын “Полиметалл” компанитай хамтарч хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон ч харамсалтай нь зогссон. Өнөөдрийг хүртэл ордуудыг хөдөлгөх оролдлого хийж ирсэн ч өмнө нь үүссэн асуудал болон хувь эзэмшлийн маргааны асуудлаас үүдэн сайн урагшлаагүй. Эдгээрийг бид цэгцлээд дуусч байгаа. Тиймээс “Эрдэнэс Монгол”-д шилжүүлэхэд асуудал гарахгүй.
Харин нөхөн төлбөрийн хувьд гэвэл бид 7 сая ам.доллар гаргасан. Асгатын орд таамаг, нөөцийн хувилбараар яригддаг орд. Эдгээрийг бодит болгоход хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ ажил нь 10 сая ам.доллар. Асгатын мөнгөний ордод нийт 55-60 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа.
Дэлгэрэнгүйг ВИДЕО хэсгээс үзнэ үү!
Сэтгэгдэл ( 12 )
Зөвхөн энэ Асгат ч биш, ерөөс ашигт малтмалын бүх орд (Оюу толгой, 5 толгой г.м.) төрийн өмчид байгаа! Харин лиценз эзэмшигч нь төрийн ч бай, хувийн ч бай, ялгаагүй тэд бол зөвхөн төрийн өмчийг түрээсээр ашиглагч нар шдээ!!!!!
Энд нөхөн төлбөр гэж юу яриад байна аа! Элбэгдоржтонгууд улсыг идэж уухаа үргэлжлүүлээд л байна даа!!!!
ЮУНЫ ЧИНЬ НӨХӨН ТӨЛБӨР???!!!ГУЦ
2 ulsiin khamtarsan turiin umchid kompani ulsiin munguur khaiguul khiisen, yu ni nukhun olgovor ve.
uxseniix ni nuxun tulbur ajilluulna gej avchixaad chadaxgui baij esvel ajjilluulaad xuvii ni ard tumend xuvitsaa gaar ug ajilluulj chadaxgui bol zugeer ug odoo tur gej baixgui ard tumend xuvutsaagaar ug
Монголросцветмент гэдэг компани хэзээ, ямар үнээр хувьчлагдсан билээ?,