Эрт дээр үеэс Монголчууд орой бүр зул өргөн тахил үйлддэг байсан ба сар бүрийн шинийн 8, 15, 30-нд 1, 3, 7, 21, 108 ширхэгээр зул өргөх, ялангуяа нас нөгчигчдийн хойтын буяныг арвижуулахын тухайд зулыг олон тоогоор өргөх зан үйлийг эрхэмлэн хийж иржээ.
Бурхан шүтээндээ залбирч, гэгээн зулыг өргөхдөө гараа ариутгасан байх ёстой ба зулын галд өөрийн болон өрөөлийн амьсгааг оруулхыг хатуу цээрлэж, нэгэнт бадраасан зулыг байрнаас нь хөдөлгөх, жаргахаас нь өмнө үлээж унтрааж болохгүй. Дээрх зүйлийн аль нэгийг нь үйлдвээс зул өргөж буян үйлдэгч таньд буян эс хурах ба зул нь дэнгийн гэрэл төдий болж хувирна.
Хамаг амьтны зовлонг хоцролгүй арилгах болтугай гээд зулаа өргөхийн өмнө: “Ум аа хум”-ыг олон удаа уншиж “Ус зула зула бра суухаа” хэмээх тарнийг 7 удаа унших нь зүйтэй. Гэрэлт зул бадраахдаа үнэн сүжиг бишрэлээр лам гурван эрдэнэд залбирч өргөхөөс муйхарын 3000 түнэр харанхуйг зайлуулж (муу санаа, архи тамхи, алаан хядаан хулгай дээрэм гэх мэт) гэгээн буян арвижих, гэмт нүгэл нимгэрэхийн сацуу бурхан шүтээн баясаж, хүний сэтгэл ариусна. Зул өргөхдөө олон бурхадад залбирахаас гадна эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тухай хэмээн сэтгэн өргөвөл буян мянга түм болж ирнэ.
Зул нь заавал алт, мөнгөн цөгцтэй байх албагүй. Гагцхүү таны сэтгэл сүжиг шингэсэн хамгийн ариун зүрхний гэрэл гэдгийг бодох хэрэгтэй. Хэрвээ зул өргөсөн бол тэр орчинд хэрүүл шуугиан , худал хулгай зэрэг бузар булайгүй байхыг анхаарч зулыг жаргах хүртэл сэтгэлдээ ариусахыг бодож байвал зохино.
Зулын 25-нд өргөсөн таны буян хэдэн мянга хүрэхийг хэлэхийн аргаүй. Сар бүрийн шинийн 8, 15-ны өдрүүдэд зул өргөвөөс энэ болоод хойд насны буян хэмжээлшгүй их болох юм.
Зул өргөсний 10 тус эрдэм
Facebook хаяг: Хатан Лаа /Khatan Candle Co./
Холбоо барих утасны дугаар: 70114411, 99006251, 88046660
E-mail хаяг: khatanlaa2014@gmail.com
Сэтгэгдэл ( 1 )
Тортог гарахгүй , гоё үнэртэй, удаан асдаг гээд маш олон давуу талтай юм байна лээ. Юун Америк лаа