Зарим ББСБ-ууд хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт орууллаа

2019 оны 01 сарын 10

Банк бус санхүүгийн байгууллага нь  /ББСБ/ дүрмийн сангийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бүртээ Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэн зөвшөөрөл авч байхаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан байдаг.

Үүний дагуу ББСБ-уудаас ирүүлсэн хүсэлтийг нягтлан шалгасны үндсэн дээр 2018 оны арванхоёрдугаар сард нийт 10 ББСБ-ын дүрмийн сангийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна.

Эдгээрээс 3 ББСБ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн бол долоон ББСБ хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтээ холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлүүлжээ. Мөн өнгөрсөн сард нэг ББСБ салбар байгуулах зөвшөөрөл авч, нэг ББСБ оноосон нэрээ өөрчилсөн  гэж СЗХ-ноос мэдээлэв.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top