“Нэг бүс нэг зам”-ын дагуух худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжинэ

2019 оны 01 сарын 10

 “Нэг бүс нэг зам”  олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний хоёр дахь удаагийн уулзалт 2019 оны дөрөвдүгээр сард БНХАУ-д зохион байгуулагдах гэж байна. Анхдугаар уулзалт нь  2017 онд Бээжин хотноо зохион байгуулагдаж байсан билээ.

Тэгвэл ирэх дөрөвдүгээр сард болох хоёрдугаар форумын үеэр зохион байгуулагдах бизнесийн арга хэмжээг дээд хэмжээний уулзалтын чухал хэсэг болно гэж МҮХАҮТ-аас үзэж байна. Арга хэмжээний хүрээнд нэгдсэн хуралдаан, хэлэлцээ хийх, гэрээнд гарын үсэг зурах гэсэн хэсгүүд багтах аж.

 “Нэг бүс нэг зам” –ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс Хятад болон гадаадын компаниуд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа зохион байгуулагдах юм байна. Уг ёслолын ажиллагаа нь Монгол-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны бодит үр дүнг илтгэн харуулж, “Нэг бүс нэг зам”-ын дагуух улс орон, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чухал хамтын ажиллагааны тавцан болно гэж МҮХАҮТ-аас мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top