Салхин станц 200 мянган тонн нүүрс хүчлийн хийг агаарт дэгдэхээс сэргийлнэ

2019 оны 01 сарын 10

Сайншанд салхин паркийн эхний сэнс цахилгаан үйлдвэрлэн,  нэгдсэн сүлжээнд цахилгаан нийлүүлж байгаа. Манай улсын хамгийн том, 55МВт хүчин чадал бүхий салхин станцын 25 сэнс ойрын хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөж буй аж.

Салхин станц бүрэн ашиглалтанд орсноор нийт 100  гаруй айл өрхийг цахилгаанаар хангахын сацуу, 200  мянган тонн нүүрс хүчлийн хийг агаарт  дэгдэхээс сэргийлэх юм.

Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор Сайншанд салхин парк нь өөрийн динамик компенсаци буюу тохируулагч төхөөрөмжөөрөө хэрэглэгчдэд илүү найдвартай цахилгааныг нийлүүлж  байна гэж компанийн зүгээс мэдэгдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top