“Меркури” худалдааны төвд үхрийн махны үнэ хамгийн өндөр байна

2019 оны 01 сарын 11

Нийслэлийн төвийн зургаан  дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2019 нэгдүгээр сарын 9-ний өдрийн байдлаарх мэдээллийг хүргэе. 9-ний өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 22 нэрийн барааны үнэ тогтвортой, 14 нэрийн барааны үнэ өссөн байна. Тодруулбал:


ҮНЭ ӨССӨН


Сүү ХК 1л (2,729₮)

Цагаан будаа (3,276₮)

Цөцгийн тос, ОХУ (4,323₮)

Элсэн чихэр (2,642₮)

Хонины мах, ястай (6,989₮)

Хонины мах, цул (7,450₮)

Үхрийн мах, ястай (8,725₮)

Үхрийн мах, цул (10,412₮)

Адууны мах, ястай (6,750₮)

Ямааны мах, ястай (5,800₮)

Монгол төмс (836₮)

Монгол лууван (1,068₮)

Байцаа (1,173₮)

Манжин (1,537₮)

 

ҮНЭ ТОГТВОРТОЙ


Алтан тариа задгай, дээд (1,334₮)

Алтан тариа задгай, 1-р зэрэг (1,056₮)

Алтан тариа савласан, дээдийн дээд (1,755₮)

Алтан тариа савласан, дээд (1,355₮)

Алтан тариа савласан, 1-р зэрэг (1,087₮)

Алтан тариа савласан, 2-р зэрэг (869₮)

Сүү ХК 05л (1,126₮)

Задгай сүү (1,900₮)

Тараг, Цөцгийтэй (2,549₮)

Атар талх (1,246₮)

Зууван чех (1,387₮)

Шар будаа (1,900₮)

Ургамлын тос (3,453₮)

Ногоон цай, Гүрж (1,522₮)

Сонгино (1,170₮)

Алим, фүжи (4,350₮)

Өндөг, ОХУ (324₮)

Дизель түлш (2,376₮)

Аи-95 (2,314₮)

Аи-76, 80 (1,808₮)

Аи-92, 93 (1,867₮)

Газ (1,300₮)


Махны  үнийн мэдээлэл


Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 28 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.52 хувиар буюу 183 төгрөгөөр өссөн байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.2 хувиар буюу 188 төгрөгөөр өссөн, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.98 хувиар буюу 101 төгрөгөөр өссөн байна. Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.45 хувиар буюу 225 төгрөгөөр өссөн, ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.65 хувиар буюу 150 төгрөгөөр өссөн байна.


Зах худалдааны төвүүд дэх махны үнийг харьцуулан харахад “Меркури” худалдааны төвд үхрийн махны үнэ хамгийн өндөр байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top