“Ард Кредит ББСБ” нээлттэй хувьцаат компани боллоо

2019 оны 01 сарын 12

"Монголын хөрөнгийн бирж"-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар “Ард Кредит ББСБ” ХК-ийн нийт 280 сая  ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн II ангилалд бүртгэсэн. Тэгвэл  Санхүүгийн зохицуулах хорооны хурлаар уг асуудлыг хэлэлцэж, нийт гаргасан хувьцааны 25 хувь буюу 70 сая ширхэг хувьцааг нийтэд санал болгон худалдах зөвшөөрлийг олгожээ.

Тус компани олон нийтэд арилжаалах хувьцааны 50 хувь буюу 35 сая ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчдад тогтоосон үнийн аргаар буюу нэгжийн үнийг 70 төгрөгөөр, үлдсэн 50 хувь буюу 35 сая ширхгийг захиалгын бүртгэлийн аргаар нэгжийн үнийг 70-85 төгрөгөөр нийтэд санал болгон худалдаж, нийт 4.9-5.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүнийг зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top