Криптовалют олборлогч Японы томоохон компанийн нэг Ginco Монгол Улсад криптовалютын олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсноо зарлалаа. Тус компани одоогийн байдлаар Монголд 600 олборлох төхөөрөмж суурилуулаад байгаа ч 2019 оны эцэс гэхэд 1600 болгож нэмэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Нийслэл хотод хоёр газар төхөөрөмжийг хуваан байршуулж олборлосон валютаар цахим хэтэвчийг үйлчилгээнд нэвтрүүлэх юм.
“Монгол улс газар зүйн байршил, цаг уурын таатай нөхцөлтэй. Цахим хэтэвч, криптовалютын ойлголт ч өндөр. Тиймээс бид үйл ажиллагаа явуулахаар болсон” гэж Ginco компанийн гүйцэтгэх захирал Юма Фүрүбаяаши ярьжээ.
Японы санхүүгийн алдарт Никкей сонины мэдээлснээр Ginco компани, Худалдаа хөгжлийн банктай хамтран ажиллахаар болж “Ginco Монгол” гэх компани байгуулжээ. Монгол Улсад цахилгааны үнэ хямд, хүйтэн сэрүүн уур амьсгалтай зэрэг нь криптовалютын үйлчилгээ явуулахад тохирсон гэж Ginco компанийн згээсмэдэгдсэн байна. Хэдийгээр Хятад гэх томоохон зах зээл байсан ч олборлолтын үйл ажиллагааг төрөөс хатуу хянадаг, цахилгааны үнэ харьцангуй өндөр зэргээс болж Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар болжээ.
Сэтгэгдэл ( 8 )
за ингээд гэр хорооллыхон минь тоггүй зуунд тавтай морил гэх үлдэв шив дэ. одоо байгаагаа яаж зохицуулая гэж байхад энэ гадныхан монголыг юунд ингэж онилж байгаагаа ил тод хэлээд байна шдээ хуулийн орчин сул авилга өгөөдл болоо. энэ хэрэггүйээ зөвшөөрлийг нь цуцал.
Хар тамхи оруулж ирнэ гээгүй л байндаг.
yamar baliar hognuud ve…. dund hemjeenii hotiig byten Jil hangah tog tsahilgaaniig hagas odort iddeg mangas orj ireh um baina….. mongolchuudaa bolgoomjlooroi. mongol Japan niilsen shunalt shaaruud gadnaas ondor yneer avdag tsahilgaan erchim hychiig chini hovh soroh gej baina
Манайх 150вт гэрэлтэй хэрнээ 20вт гэрэлтэй юм шиг амьдарч бна!!!!! Наа компаний зайлуул
Майнинг бол өөрөө маш их цахилган зарцуулдаг процесс. Монголд цахилгааны үнэ японыхоос 50 хувь доогуур байдаг учир япончууд биднийг ашиг олох хэрэгсэл болгож байгаа нь энэ.
Майнинг бол өөрөө маш их цахилган зарцуулдаг процесс. Монголд цахилгааны үнэ японыхоос 50 хувь доогуур байдаг учир япончууд биднийг ашиг олох хэрэгсэл болгож байгаа нь энэ.
оркуудын бөөс жанхуугийн нэртэй адил компани залилан хийх вий, болгоомжлоорой Монголчууд аа
ZLAAAAAA HERGGUI BID ERCHIM HUCHEE YAAY GEJ BNA