НӨАТ-ын буцаан олголтыг сар шинийн баяраас өмнө олгоно

2019 оны 01 сарын 14

НӨАТ-ын буцаан олголтыг сар шинийн баяраас өмнө олгоно гэж Сангийн сайд өнөөдөр мэдэгдлээ. Одоогийн байдлаар бүртгэгдсэн 808 мянган хэрэглэгчид НӨАТ-ын буцаан олголтод 120 тэрбум төгрөг өгөх урьдчилсан тооцоолол гарчээ. Өнгөрсөн 2018 онд 600 гаруй мянган хүн 78 тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоор олгож байсан. Буцаан олголтын мөнгөн дүн өмнөх жилээс 30 гаруй тэрбум төгрөгөөр өссөн нь эдийн засаг сэргэсэнтэй холбоотой гэж засаг үзэж байна.

 

Дашрамд өгүүлэхэд, Голомт, Хас банкууд иргэдийн НӨАТ-ын буцаан олголтыг урьдчилан зээл хэлбэрээр олгох үйлчилгээг гар утасны аппликейшнээр дамжуулан үзүүлж, улмаар 10 хувийн шимтгэл иргэдээс авсан нь хууль бус үйл явдал гэж Сангийн сайд мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erka(202.9.42.146) 2019 оны 01 сарын 14

bair hudaldan awsan tohioldold NØAT Butsaan olgolt øgdøg yumuu? banknaas bank hoorond dansaar hiisen bank øgdøggui Geed tølsøn n unen Geed zugeer barimt øgsøn

0  |  0
Хэнчбиш(203.91.115.48) 2019 оны 01 сарын 15

Хэт өндөр дүнтэй сугалаагаа цөөрүүлж буцаан олголтын хувийг нэмээгдүүлвэл зүгээр санагдана

1  |  0
иргэн (139.5.219.161) 2019 оны 01 сарын 15

НӨАТ талон өгдөггүй аж ахуйн нэгжид хариуцлагаа чангатгаач дээ САНдвэй шөнийн дэлгүүр л лав талон өгдөггүй л юм билээ

2  |  0
Top