Хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг “High Level Investment” ХХК, “Новел инвест” ХХК-д анхаарууллаа

2019 оны 01 сарын 15

Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “...Холбогдох хууль тогтоомжоор “хөрөнгө оруулалтын хэрэгсэл”-ийг Хороо тогтоох төдийгүй үнэт цаас, нэгж эрх зэрэг санхүүгийн аливаа хэрэгслийг Хороо бүртгэж, зөвшөөрөл олгохоор хуульчилсан байдаг.

Хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологи, интернэт, олон нийтийн сүлжээ ашиглан өндөр хүү амлаж, иргэдээс хөрөнгө, мөнгө татах явдал цөөнгүй гарсаар байна. Тухайлбал, 2018 оноос “High Level Investment” ХХК, “Новел инвест” ХХК зэрэг байгууллага зохицуулалтгүй, хууль бус үйл ажиллагааг “эрсдэлгүй хөрөнгө оруулалт”, “даатгагдсан хөрөнгө оруулалт” гэх мэтээр сурталчлан явуулах боллоо.

Хорооны зохицуулалтад хамаараагүй, холбогдох зөвшөөрөл, эрх аваагүй хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоохыг “High Level Investment” ХХК, “Новел инвест” ХХК-уудад хариуцлагатайгаар мэдэгдэж, санхүү, хөрөнгө оруулалтын аливаа хэрэгсэлд хөрөнгө оруулахдаа тусгай зөвшөөрөлтэй эсэхийг сайтар нягталж, эрх зөвшөөрөлгүй, луйврын үйл ажиллагаанд өртөж хохирохоос сэргийлэхийг нийт ард иргэддээ анхааруулж байна” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top