Манай улсын хилээр 2018 онд давхардсан тоогоор 6.1 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оноос 153.7 мянгаар өсчээ. Улсын хилээр орсон зорчигчдын 39.5 хувь нь Замын-Yүд, 17.8 хувь нь Буянт-Ухаа, 11.8 хувь нь Гашуун сухайт, 11.3 хувь нь Алтанбулаг, 6.1 хувь нь Шивээ хүрэн, 13.4 хувь нь бусад боомтоор орсон байна.
Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигчид (Улирлаар, мян.хүн)
Улсын хилээр 2018 онд гадаадын 598.4 мянган хүн орсон нь өмнөх оноос 55.7 мянгаар өсчээ. Тэдний 87.7 хувь нь 30 хүртэл хоног, 10.7 хувь нь 90, түүнээс дээш хоног, 1.6 хувь нь 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна. Гадаадын зорчигчдын 529.3 мянга нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон нь өмнөх оноос 60 мянгаар өссөн байна. Хилээр орсон гадаадын зорчигчдын 69 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ.
Өмнөх оноос Тайланд улсын жуулчид 767, Индонез улсынх 161, Турк улсынх 510, Энэтхэг улсынх 424 хүнээр тус тус өссөн бол БНАСАУ-ынх 359, Вьетнам улсынх 243, Австри улсынх 230 хүнээр буурчээ. Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 571.5 мянга нь насанд хүрсэн хүн, 398.8 мянга нь эрэгтэйчүүд, 199.6 мянга нь эмэгтэйчүүд, 27.2 мянга нь хүүхэд байна.
2018 онд улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 62.3 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 31.6 хувь нь Европоос, 4.3 хувь нь Америк тивээс, 1.8 хувь нь Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ.
Хилээр орсон гадаадын зорчигчдын 36.2 хувийг БНХАУ-ын иргэд, 22.3 хувийг ОХУ-ын иргэд, 14.4 хувийг БНСУ-ын иргэд, 3.6 хувийг Япон улсын иргэд, 3.2 хувийг АНУ-ын иргэд, 2.7 хувийг Казахстан улсын иргэд, 17.6 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна. Манай улсын давхардсан тоогоор 2.5 сая иргэн 2018 онд гадаадад зорчсоноос 1.8 сая нь хувийн журмаар зорчжээ.
Улсын хилээр 2018 онд давхардсан тоогоор 2.7 сая тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өмнөх оноос 18.0 мянгаар өсчээ. Тэдгээрийн 40.4 хувийг ачааны машин, 30.5 хувийг суудлын машин, 26.9 хувийг ачааны вагон, 2.3 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна. Нийт тээврийн хэрэгслийн 43.4 хувь нь Замын-Yүд, 19.3 хувь нь Гашуунсухайт, 11.2 хувь нь Шивээхүрэн, 7.4 хувь нь Алтанбулаг, 7.2 хувь нь Сүхбаатар, 11.5 хувь нь бусад боомтоор тус тус нэвтэрсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
GADAGSHAA GARSAN MONGOLCHUUDAA ZAAVAL EH ORONDOO ERGEN IRJ CURCH MEDSEN ZUILEE ULSINHAA HUGJILD ZORIULAARAI URIALJ BN SHUUU