Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 15.7 их наяд төгрөгт хүрэв

2019 оны 01 сарын 16

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 15.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 2.7  их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оноос 1.8  их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.6  их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 198.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлөв.

 

Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл, салбараар, сараар, тэрбум төгрөг


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал, молибдений баяжмал, хайлуур жонш, газрын тос, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүний олборлолт 0.5-19.1 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс, барилгын модон хаалга, цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.5-92.5 хувиар буурсан байна.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 18.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.1  их наяд төгрөгөөр өслөө. Нийт борлуулсан бүтээгдэхүүний 12.6 их наяд төгрөг буюу 68.7 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top