Хамарын хийдэд лиценз авсан “Олон ихт баян” компанийн цаана хэн гэдэг гишүүн байна вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 10

Хамарын хийдийн бүс нутагт анх 2007 оны наймдугаар сард 12925, 12922, 12923 гэсэн ашигт малтмал, ашиглалтын гурван лицензийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Оуяашиоу” компанид олгосон нь өнөөдөр л хэвлэл мэдээллийн хэрэгслээр давалгаалаад байгаа болохоос бус эртний зүйл. Тухайлбал, Хамарын хийдийн уг газрыг 1998, 2010, 2014 онд тус тус орон нутгийн тусгай хамгаалалтад авч байжээ. Тиймээс өнгөрөгч хугацаанд ямар ч хайгуул хийгээгүй байсаар “Оуяашиоу” компани нь өөрийнхөө бүрэн эрхийг мөн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Даблью Эс Жи Эл” компанид шилжүүлж шинэ тусгай зөвшөөрөл авснаар өнгөрөгч 2018 оны сүүлээр тус газарт бууриа зассан ч ахиад орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, аймгийн удирдлагуудын шийдвэрээр буулгасан аж.

Гэвч тэд зарга хийж, шат шатны шүүхээр явсан ч Хамарын хийд орчим газар нь улсын хамгаалалтад байдаг учраас хууль зүйн үүднээс олборлолт явуулах боломжгүй. Нөгөө талаас Монгол Улсын холбогдох яам, агентлаг газраас нэгэнт тусгай зөвшөөрөл олгосон учраас тус компанийг хохиролгүй болгох, эсвэл эн тэнцэхүйц орд газарт шилжүүлэх хуультай юм байна. Тиймээс хятадын компаниуд Хамарын хийд орчмын газарт нэгэнт олборлолт явуулж болохгүй учраас хууль дүрэм барьж яваад ахиухан нөхөн олговор авах, эсвэл том орд газар авах сонирхол давамгайлсан гэдгийг орон нутгийн мэргэжилтнүүд хэлж байна. Тиймдээ ч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани улсын тусгай хамгаалалтад байдаг газар гэдгийг мэдсээр байж хэргээр тэнд бууриа засч, олны эсэргүүцэлтэй тулгарч, анхааралд оруулах процесс явуулж байгаа гэдгийг ч нуусангүй.

“Даблью Эс Жи Эл” компани нь тусгай эрхийг шилжүүлэн авах үед лицензийг хаяж үрэгдүүлсэн учраас 20873 гэсэн шинэ дугаар авч, шинээр авсан лицензээ хэсэгчлэн “Олон ихт баян” компанид өгсөн байдаг. Ингэхдээ тус компанид 21248А дугаарыг ахиад өгсөн баримт бий. Харин “Даблью Эс Жи Эл”, “Олон ихт баян” компани нь хэсэгчлэн хоёр болгосон газарт хайгуулын ажил хийхэд ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулсан хэмээн  мөнгө нэхэмжлэхээр улайрч байгаа эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.

Гэтэл “Оуяашиоу” компани нь анх Хамарын хийд орчим газарт зөвшөөрөл авсан цагаас хойш хайгуулын ажил явуулахдаа хоёр тэрбум төгрөг зарсан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурдсан байдаг ч мэргэжилтнүүд "хайгуулын ажил явуулаагүй" гэж үздэг. Тэгэхээр дээрх “Даблью Эс Жи Эл”, “Олон ихт баян” компаниуд мөнгө нэхэмжилж байгаа нь зүйд нийцэх үү гэдэг асуудал тулгарч байна.

Тодотговол, “Олон ихт баян” компани нь тус газрыг 2018 оны нэгдүгээр сард хэсэгчлэн шилжүүлэн авсан байдаг бөгөөд зургаан сарын дотор Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө батлуулж амжсан нь ихээхэн хар дагуулж буй. Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол уул уурхайн чиглэлд төдийлөн үйл ажиллагаа явуулаагүй, энэ талын мэргэжилтэн, техник технологи байхгүй шахам компани бүү хэл мэргэжлийн өндөр түвшний компани ч ийм богино хугацаанд нөөц тодорхойлох боломжгүй гэдгийг онцолж байсан.

Дашрамд дурдахад, Хамарын хийдийн Ловон лам С.Борхүү “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагдаа /2019.02.04/ “Олон ихт баян компани нь манай нэгэн УИХ-ын гишүүний дүүгийнх юм байна. Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөс дүгнэлт гаргахтай холбоотой бүрдүүлдэг бичиг баримтуудад ч аймаг, орон нутгийн зүгээс татгалзаагүй дэмжсэн тохиолдолд л баталдаг болохыг мэдлээ. Бензины сав байрлуулах, ажилчдын байр байгуулах, уурхай нээх асуудлуудыг орон нутгийн зүгээс зөвшөөрөлгүй авдаггүй юм байна. Энэ лицензийг цуцлабал, нөхөн олговор олгох тухай л дарга, цэрэг, алба хашсан хүмүүс мэдээллийн хэрэгслээр яриад байгаа юм” хэмээжээ. Үүнээс харвал нэгэнт тусгай хамгаалалтад байдаг газарт олборлолт явуулж болохгүй учраас улсаас нөхөн олговор нэрийн дор ихээхэн мөнгө авах, эсвэл эн тэнцэхүйц том орд газар авах кампанит ажил өрнүүлээд байгаа нь тодорхой харагдана.   

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkk(202.126.89.252) 2019 оны 02 сарын 15

Yu triad bn

0  |  0
trtr(45.117.35.5) 2019 оны 02 сарын 11

nuhun olgovor olgohgui geed l boloo.

0  |  0
Өлзийсайхан (202.179.25.211) 2019 оны 02 сарын 15

Хятад Солонгос Япон уудын буруу биш дэ манай энэ шуналтай төрийн түшээдийн 1,000 %хувь буруу тэд гарын үсэг зурж өгөөгүй бол тэд л хүний нутагт зөвшөөрөл гүй газар ухах у

2  |  0
Zochin(66.181.160.116) 2019 оны 02 сарын 10

Mangar yumnuud gants saihan gazar mini shvv dee

0  |  0
Zochun(202.9.42.150) 2019 оны 02 сарын 10

Nutagaa zarsan uls gesgeel uzne itgeerei arduud mini

0  |  0
Төр(66.181.161.88) 2019 оны 02 сарын 11

Одоо энэ цайрсан хулгайчид .газар нутаг зарж хөлжигсдийг бүх холбогдох хүмүүстэй нам дарж авах хэрэгтэй . Болохгүй бол аллага хийх хэрэгтэй

2  |  0
зочин(64.119.19.183) 2019 оны 02 сарын 10

Дорноговьд уул уурхайтай бѳгѳѳд хамгийн их эрх мэдэлтэй хамгийн их мѳнгѳтэй хүн хэн билээ! мэдэн будлиад байхгүй шүү

1  |  0
Шүүгчийг ил болго(202.9.42.92) 2019 оны 02 сарын 11

Энэ асуудлыг Хятад компанийн талд гаргасан шүүгчдийг ил тод болгоод тэр шүүгчдийг ямар хахууль, шахаасаар ийм буруу шийдвэр гаргасныг нь мэдвэл цаад гишүүнийг нь илрүүлэх боломжтой. Аймгийн засаг захиргаа оролцсон болох н ойлгомжтой байна. Шүүгчид цаад эзэн гишүүнийг нь илрүүлэх үйл ажиллагааг сэтгүүлчид хийх ёстой. Энэ өгүүллийг бичсэн сэтгүүлч эрэн сурвалжилж шүүгч, гишүүн 2-ын нь илрүүлбэл ард түмэн өндөр үнэлнэ

2  |  0
Шүүгчийг ил болго(202.9.42.92) 2019 оны 02 сарын 10

Энэ асуудлыг Хятад компанийн талд гаргасан шүүгчдийг ил тод болгоод тэр шүүгчдийг ямар хахууль, шахаасаар ийм буруу шийдвэр гаргасныг нь мэдвэл цаад гишүүнийг нь илрүүлэх боломжтой. Аймгийн засаг захиргаа оролцсон болох н ойлгомжтой байна. Шүүгчид цаад эзэн гишүүнийг нь илрүүлэх үйл ажиллагааг сэтгүүлчид хийх ёстой. Энэ өгүүллийг бичсэн сэтгүүлч эрэн сурвалжилж шүүгч, гишүүн 2-ын нь илрүүлбэл ард түмэн өндөр үнэлнэ

0  |  0
Шүүгч, гишүүнийг илр(202.9.42.92) 2019 оны 02 сарын 11

Энэ асуудлыг Хятад компанийн талд гаргасан шүүгчдийг ил тод болгоод тэр шүүгчдийг ямар хахууль, шахаасаар ийм буруу шийдвэр гаргасныг нь мэдвэл цаад гишүүнийг нь илрүүлэх боломжтой. Аймгийн засаг захиргаа оролцсон болох н ойлгомжтой байна. Шүүгчид цаад эзэн гишүүнийг нь илрүүлэх үйл ажиллагааг сэтгүүлчид хийх ёстой. Энэ өгүүллийг бичсэн сэтгүүлч эрэн сурвалжилж шүүгч, гишүүн 2-ын нь илрүүлбэл ард түмэн өндөр үнэлнэ

1  |  0
Шударга(112.72.11.122) 2019 оны 02 сарын 10

Хэн нь ойлгомжтой юм байнах

0  |  0
Шударга(112.72.11.122) 2019 оны 02 сарын 10

Хэн нь ойлгомжтой юм байнах

0  |  0
Z(202.9.43.218) 2019 оны 02 сарын 10

Choijilsuren bgaa

0  |  0
zail zail.(122.201.22.239) 2019 оны 02 сарын 11

oilgomjtoi biz dee?Delgersaihan l bga biz dee?hytad licenz 2-r zanimaldaj mungu oldog hun.

1  |  0
Зочин(202.9.43.202) 2019 оны 02 сарын 10

Дэлгэрсайхан байгаа байх. Анх лиценз өгсөн авсан үйлдлийг нарийн шалгах хэрэгтэй. Ард түмний баялгийг дур мэдэн цацсан асуудлыг шалгах цаг нь болсон.

0  |  0
Овгон(178.162.8.66) 2019 оны 02 сарын 10

Яахаараа хятад кампании монгол газар булаалдаж монго нэхдэг байна.Зарсан худалдсан хунээсээ монго аваа гэж шийдвэрлэх хэрэгтэй!Яахаараа угуй болсон бичиг баримт сэргээж огдог юм,сэргээсэн хунд хариуцлагыг тооцож,гадаадын хунд газар олгодог журмаа болиулмаар юм.

0  |  0
Зочин(66.181.160.20) 2019 оны 02 сарын 10

Дэлгэрсайхан л байгаа шүү дээ.

0  |  0
Jjjj(66.181.161.106) 2019 оны 02 сарын 10

PEZDA MONGOLCHUUD MONGOLOO SUNUUNU LALARIIN MONGOLCHUUD HEZEE NEGDEHIIN BE

0  |  0
Top