Өвөр Монголд уурхайн ослоор 21 хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 25

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Баруун Үзэмчин хошуунд үйл ажиллагаа явуулдаг “Иенман” уурхайд осол гарч 21 хүн амиа алджээ. Ослын шалтгаан нь эхний байдлаар уурхайн тээврийн удирдлага алдсан байж болзошгүй байна. Осол болсон даруйд газар дээрээ 15 хүн амиа алдсан бол нэг нь эмнэлэгт хүргэгдэх замдаа, тав нь эмнэлэгт очоод амьсгал хураажээ. Хүнд болон хөнгөн гэмтэл авсан өөр бусад 29 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Осол чухам юунаас болж гарсан, аюулгүйн ажиллагааны дүрэм, стандартыг мөрдсөн эсэхийг Шилийн гол аймгийн Намын хорооны орлогч дарга Хуо Жаолианаар удирдуулсан ажлын хэсэг шалгаж буй аж.

“Иенман” уурхайн ихэнх хувийг Шинге уурхайн компани эзэмшдэг бөгөөд Шенженийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани юм байна. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 1.8 тэрбум юаниар хэмжигддэг гэж Beijing News агентлаг мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top