АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин, худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нар БНХАУ-ын Шадар сайд Лю Хэ нар худалдааны яриа хэлэлцээний дараагийн шат, хоёр талын худалдааны бусад чухал асуудлыг утсаар хэлэлцжээ.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, тус хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтын товыг талууд хэлэлцээгүй байна.
АНУ, БНХАУ өнгөрсөн онд худалдааны дайн эхлүүлж, нийт 360 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд харилцан татвар ногдуулж, дэлхийн зах зээл дээр айдас төрүүлээд байгаа билээ.
Талууд худалдааны дайны “галыг зогсоох” хугацаа дуусахаас өмнө харилцан тохиролцоонд хүрч, гэрээ байгуулахаар шамдаж байна. Цагаан ордны мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын Дээд хэмжээний уулзалт хэзээ болох нь тодорхойгүй хэвээр байна.
Сэтгэгдэл ( 0 )