Хүний наймаатай холбогдох 26 хэргийг ПРОКУРОРООС ХААЖЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

АНУ-д төвтэй олон улсын “Havocscope” судалгааны байгууллагаас дэлхийн хар зах зээл /Black market/ буюу хууль бус наймаа, зах зээлийн үнэ ханш болон тухайн улсад эргэлдэж буй бохир мөнгөний хэмжээг тогтоосон байдаг. Дээрх судалгааг дэлхийн улс орнуудын хар зах зээлийн бодит байдалд тулгуурлан гаргадаг бөгөөд НҮБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны мэдээллийн бааз юм. Тиймээс дэлхийн улс орнууд дээрх судалдааг үндэслэн аюулгүй байдлын үнэлгээгээ гаргадаг.

Судалгаанаас харахад, эргэлдэж буй бохир мөнгөний хэмжээгээр АНУ, БНХАУ, Мэксик, Итали Испани зэрэг улсууд тэргүүлсэн бол Монгол Улс дэлхийн улс орнуудаас 77-р байрт орсон байна.

Энэ тухай бусад мэдээлэлд одоо анхаарал хандуулъя. 

Судалгааны байгууллагаас Монгол Улсад эргэлдэж буй бохир мөнгөний хамгийн доод хэмжээг 100 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 300 тэрбум төгрөг байна гэж мэдээллээ!

Судалгаагаар Монгол дахь хүний наймааны хохирогчдын тоо 2016 онд 3000 орчим байсан бол хоёр жилийн дараа буюу 2018 оны 10-р сарын байдлаар мянга гаруй тоогоор өссөн үзүүлэлттэй гарсан байна. Хүний наймаанд, эд эрхтэний наймаа, албадан хөдөлмөр эрхлүүлэх болон хүний биеийг хүчээр үнэлүүлэх хэлбэрүүд ордог бөгөөд Монгол Улсын хэмжээн дэх нийт хохирогчдын 70 хувь нь барьцаанд орж, биеэ үнэлэх хэлбэрээр хохирсон эмэгтэйчүүд болон хүүхдүүд байдаг аж. 

Сүүлийн таван жилийн хугацаанд, Монгол Улс хүн худалдаалах сурвалж болон хүлээн авагч улс болсныг “Havocscope” дурьджээ. Хохирогчдыг албадан хөдөлмөр эрхлүүлэх байдлаар Турк, Казакстан, Норвеги, Швед улсуудад зуучилдаг, харин бэлгийн мөлжлөгт ашиглахаар Өмнөд Солонгос, Япон, Хятад, Хонконг, Макао, Малайз, Герман, Швед, Бельги, Турк, АНУ улсууд руу худалддаг. Дотооддоо бол охид, эмэгтэйчүүд массажны газар, зочид буудал, баар цэнгээний газар болон караоке клубүүдэд ажиллуулах байдлаар бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий наймаанд өртүүлдэг гэжээ. 

Хүний наймаачид зарим үед хар тамхи, олон нийтийн хуурамч сүлжээ, ажлын байрны цахим зар, англи хэлний хөтөлбөрүүд зэргийг ашиглан хохирогчдыг хууран мэхлэх замаар бэлгийн мөлжлөгт татан оруулдаг гэх ба  хөдөө орон нутгийн болон эдийн засгийн хувьд тааруу иргэд хилийн орчим бэлгийн мөлжлөгт өртөж байгаа талаар албан ёсны мэдээлэл бий.

Монгол Улсын Засгийн газар хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг бүрэн хангахгүй байгаа ч энэ талаар нилээд их чармайлт гаргаж байна гэж судалгааны байгууллага үзжээ. Өнгөрсөн жил төрөөс хүний наймааны хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж, өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү олон хохирогчдыг хилийн чанадаас эх оронд нь авчрахад санхүүжилт зарцуулж, улмаар уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогч хамгаалах зорилгоор “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр” (2017-2021)  болон үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн баталсан ч энэ төрлийн хэргийг илрүүлэх, шийдвэрлэх явц хангалтгүй байгаа юм.

Прокурорын байгууллагаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эрүүгийн шинэ хуультай бүрэн танилцаж амжаагүй гэх шалтгаанаар Эрүүгийн хуулийг батлах явцад шалгагдаж байсан хүний наймаатай холбогдох 26 хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ. Энэ тийм энгийн асуудал гэж үү!

Хохирогчдын тоо нэмэгдсэн ч хүн худалдаалах гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн тоог бууруулаад зогсохгүй энэ хугацаанд гэмт хэрэгтэнд ямар ч ял эдлүүлээгүй байна. Түүнчлэн сүүлийн гурван жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд төрөөс санхүүжилт батлаагүйгээс үүдээд манай улсын зэрэглэлийг бууруулж, II шатлалын анхаарал татсан орны жагсаалтад оруулаад байгаа гэв. 

Гадаад харилцааны яаманд Хилийн чанадад хүний наймааны хэрэгт өртсөн монгол иргэдэд туслах сан байдаг. 2017 онд сангийн санхүүжилтыг ашиглан хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон долоон монгол иргэнийг БНХАУ-аас эх нутагт нь буцаан авчрахад төрөөс туслалцаа үзүүлсэн боловч Монголд ирснийх нь дараа тэдэнд хамгаалах үйлчилгээ үзүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. 

Хэдийгээр хүний наймаа гэх сэдэв биднээс хол мэт сонсогдох боловч та бидний эргэн тойронд нэгэнт эрсдэл бий болгосныг дээрх мэдээллээс харж болохоор байна.

Тиймээс Монгол улсын Эрүүгийн хуулийн 12.3 болон 13.1-р зүйлүүдийг хэрэглэн хүний наймааны хэргийг мөрдөх, шалган шийдвэрлэхэд чиглэгдсэн хүчин чармайлтаа нэмэгдүүлж, хүн худалдаалсан нь тогтоогдсон этгээдэд зүй ёсны ял шийтгэлийг оногдуулах, хүний наймааны гэмт хэрэгт буруутгагдаж буй этгээдийн эсрэг албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө хохирогчдод хамгаалах үйлчилгээ үзүүлэхийг хориглодог хуулийн зүйл заалтыг өөрчлөх нь чухал байна. Мөн  хүний наймааны хэргээс хохирсны улмаас гэмт хэрэг үйлдсэн хохирогчийг ял шийтгэлээс чөлөөлөх, ялангуяа хүн амын эмзэг бүлгүүдийн дунд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж илрүүлэх болон тэднийг хамгаалах үйлчилгээнд хамруулах талаар анхаарах, хохирогчийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудад санхүүжилт үзүүлэх шаардлагатай байгааг албаныхан сануулж байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.68.71) 2024 оны 10 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.68.71) 2024 оны 10 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
zochin(66.181.179.22) 2019 оны 04 сарын 02

prokuroryn.haasan.ter.26.hergiig.bugdiig.ni.shalgah.heregtei

2  |  0
ЗОЧИН(202.9.43.24) 2019 оны 03 сарын 23

мэдээж сагсайдсан байхаа

0  |  0
Аа(79.217.88.165) 2019 оны 03 сарын 23

Манангийнхны хийсэн хэргүүд биз

0  |  0
lk(202.55.188.38) 2019 оны 03 сарын 28

монголын цагдаа прокрорууд өөрсдөө хүний наймаанаас ашиг харж хамтардаг болсон юм бишүү

2  |  0
хн(64.119.17.89) 2019 оны 03 сарын 22

сагасйдчихгүй юу

1  |  0
gg(202.55.188.33) 2019 оны 03 сарын 22

ix olon ym sonsohdox bolj 0rokror l bugdiig xaaj nuudag gaxar shiw dee

0  |  0
Зочин(182.160.34.174) 2019 оны 03 сарын 22

Хүнийг хэргээс мултлах чинь ханштай бизнес болчихсон юм шиг л хардах юм байна даа

2  |  0
иргэн (202.179.26.190) 2019 оны 03 сарын 28

Прокурорууд чинь яажчихсан Улс гэхээрээ Гэмт хэрэгтэнгүүдын толгойг илээд явуулаад байдаг байнаа сонин юмаа

4  |  0
Top