Ц.Нямдорж: Түр хороо С.Зоригийн хэргийг судлах үүрэгтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад ирүүлсэн шийдвэрийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий Түр хороог УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулан нарийн судлан, үзэх шаардлагатай гэж үзэн УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ нар ажиллахаар төсөлд тусгасан байна. Тус түр хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хасч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нарыг оруулахыг байнгын хорооны гишүүд дэмжээд байсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж холбогдох тайлбарыг хийсэн юм. Тэрбээр “С.Зоригийн хэргийг нууцаас гаргах гэж найман сарын ажил болсон. Асар их ажил болж байж Улсын Ерөнхий прокурорын газрын архивт өгчихсөн. Тэгсэн мөртлөө прокурорын хуучин удирдлагууд хав дарсаар өнөөдрийг хүрсэн. Одоо шинэ прокурор нь хэргийг нууцаас гаргасан асуудлыг хууль номынх нь дагуу танилцуулах байлгүй дээ. Энэ хэрэгтэй танилцчих юм бол хэргийг худлаа болохыг ойлгоно. Энэ хэргийг будлиантуулсан хүмүүс хариуцлагаас зугтаад хав дараад хэвтээд байгаа юм. Хүмүүс ял авчихаад байхад хэрэгтэй танилцахад хууль зөрчих зүйл байхгүй. Нууцлаад байх зүйл байхгүй. Хүн тамлаад хуурамч хэрэг бүрдүүлснийг л нууцлах гээгүй бол нууцлаад байх зүйл байхгүй. Тодорхой хэргийн тухайд байгуулагдаж байгаа түр хороо хууль яаж зөрчсөн байна, яаж хэлсээр хэрэг хүлээлгэсэн болохыг судлах үүрэгтэй. Эрүүдэн шүүсэн нь үнэн. Хэлмэгдүүлсэн нь үнэн. Үүнээс илүү аймшиг байдаг эсэхийг би мэдэхгүй. Энэ ажлын хэсэг Монголын түүхэнд дахиж ийм балмад хэрэг болохыг таслан зогсоох дүгнэлтийг УИХ-д танилцуулах ёстой” гэсэн юм.

Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөж, 15:00 цаг хүртэл завсарлав.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.95.52) 2019 оны 04 сарын 24

hurts batvvl 2iig ervvden shvv

0  |  0
zochin(64.119.22.216) 2019 оны 04 сарын 19

A.Sukhbat. Esgii hiih gazar nohoi shig hereggui amitan baihgui gedeg shig ene Sukhbat yah gej bgaan ter tur horoond n. Er n ene UIX-d iimerhuu balai buh, duuchid oruulahaa bolimoor um. Uhaantan bolj dur esgegchid. Mongoliinhoo hamgiiin chuhal salbaraa bas neg buhud ugchihsun manaruulj yavna. Yana daa yana.

0  |  0
zochin(202.21.118.138) 2019 оны 04 сарын 18

UIH gemt hereg murduh geed baigaa ymuu

0  |  0
ард иргэд(202.9.43.67) 2019 оны 04 сарын 18

ХУЦДАГ ЛАЛАР ВЭ? ЧИ ХУРЦ ЭЛБЭГДОРЖЫН ШУУНАГНЫ БӨӨС БАЙХ ТИЙМ ГЭЭЧ

0  |  0
Зочин(202.9.44.64) 2019 оны 04 сарын 18

Хорин өвгөний шээс гоожлоо

0  |  0
ЭРДЭНЭТ(66.181.179.71) 2019 оны 04 сарын 18

С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧ ИЛЭРЧИХВИЙ ГЭХЭЭС ШЭЭС НЬ ДУСАЛЖ ЯВАА ХАМЖИГЧ !!!! БОЛ Ц.НЯМДОРЖ .

1  |  0
Алим Батбаяр(202.179.25.230) 2019 оны 04 сарын 18

Ми овогт ерөнхийлөгч болсон бол тэгээд Монгол сөнөх байсан.Мөнөөөх Ми овогт УИХ-н дарга хэвээрээ байсан бол 3 Монгол хилсээр шийтгүүлээд бас даший шог байх байлаа. Ингээд бүх юмны түлхүүр удмаа нуудаг Төв аймгийлн алдарт уяач, нутгаа нуудаг Хотын фракцын дарга болж таарч байгаа юм.

1  |  0
Top