Steppe Gold компанийн “Уудам хөндий”, “Алтан цагаан овоо” төсөл гараанаас гарна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 20

Монголд алтны төсөл хэрэгжүүлж буй Steppe Gold компанийн хоёр ч төсөл гараанаас гарахад бэлэн болжээ. Тодруулбал, Алтан Цагаан Овоо алтны төсөл эцсийн шатандаа орж, уурхайн ажил эхлэхэд болон болоод байна. Компанийн зүгээс уурхайн барилгын ажлыг гурван сардаа багтаан дуусч намар гэхэд уурхайн ажил эхэлнэ гэж мэдээллээ.

Тус компанийн хэрэгжүүлдэг нөгөө нэг төсөл болох “Уудам хөндий” алтны төсөл Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулж төслийнхөө 20 хувийг эзэмшүүлэхээр болсон байна. Одоогоор “Уудам хөндий” төсөл хайгуулын ажлаа эхлүүлж, соронзон орны судалгааг эхлүүлжээ. “Steppe Gold”  компани энэ оны дунд гэхэд хайгуулын ажлаа дуусгана гэж мэдэгдээд байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.22.71) 2019 оны 04 сарын 21

Наадахыг чинь Босоо хөх, Еөк чинь хамгаалж бгаа бх аа .

0  |  0
эгэл(64.119.23.93) 2019 оны 04 сарын 20

тодруульяа. юу юу гэнэ ээ Баянхонгорт доктор Бямбаа, Доржнамжаа, Дэлгэрцогт гээд л нэртэй эрдэмтэд бий шүү. Батжаргал аа та нар юу хийгээд байна аа эрдэх хэрэггүй шүү гөлөгнүүд ээ

0  |  0
Top